smokefree

Тамхи татдаггүй ээж

Тамхинаас амжилттайгаар гарах боломжийг тань нэмэгдүүлэх зүйлсийн талаар мэдэж авна уу.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Дам тамхидалт гэдэг нь тамхины утаагаар амьсгалахыг хэлэх бөгөөд тамхинд хорт хавдар үүсгэдэг 50 гаруй химийн бодис агуулагддаг. Дам тамхидалтанд өртөж буй нярай болон бага насны хүүхдүүд  насанд хүрэгчдээс илүү ихээр хорддог. Дам тамхидалтанд өртөж буй хүүхдүүд  өвчлөмтгийн байхаас гадна өвчин нь хүндрэх, эндэх хүртэл аюултай.  

Таны хүүхэд дам тамхидалтанд өртвөл дараах эрсдэлтэй: 

  • Нярайн гэнэтийн үхлийн хам шинж.  
  • Бага жинтэй хүүхэд төрөх. Жирэмсний хугацаандаа дам тамхилтанд өртсөн ээжээс бага жинтэй хүүхэд төрөх эрсдэл эрс нэмэгддэг. Бага жинтэй хүүхдүүд  эрүүл мэндийн ноцтой асуудлуудтай байх нь элбэг.  
  • Уушигны үйл ажиллагаа сулрах. Дам тамхидалтанд өртөж буй хүүхдийн уушигны үйл ажиллагаа судардаг. Энэ нь цаашдаа эрүүл мэндийн бусад асуудлуудыг дагуулах эрсдэлтэй 
  • Хүүхэд өвчлөмтгий байх. Тамхи татдаг эцэг эхтэй амьдардаг хүүхдүүд ойр ойрхон хатгаа, ханиад хүрдэг. 
  • Уушигны багтраа. Багтраатай хүүхэд дам тамхидалтад өртөх нь багтраа нь хурцдах, хүндрэх аюултай  
  • Чихний халдвар. Хүүхэд чихний халдвар авч чихээр өвчлөх эрсдэл нэмэгддэг. 

Та хүүхдийнхээ болон өөрийн эрүүл мэндийн төлөө тууштай байж, тамхи бүү татаарай.

Хүүхэддээ зөв үлгэр дууриалал тогтоо

Эцэг эх, ах эгч нар тамхи татдаг хүүхдүүд мөн тамхичин болох магадлал өндөр. Тамхи татдаггүй ээж байж, хүүхдүүддээ зөв үлгэр дууриалал болоорой. Дам тамхидалтаас хүүхдээ хамгаалахад тань туслах зөвлөмж: 

  • Гэр, машин гээд хүүхэд тань дам тамхидалтанд өртөж болохуйц газарт тамхигүй орчин бүрдүүлэх
  • Хүүхэд асрагч, цэцэрлэг багш гэх мэт хүүхдийг харж тусалдаг хүмүүс тамхи татдаг эсэхийг шалгах 
  • Гадуур хооллохдоо тамхигүй орчинг сонгох 
  • Тамхины цэгүүдийн хажуугаар хүүхэдтэйгээ явахгүй байх 
  • Хүүхэддээ дам тамхидалтны хор нөлөө болон дам тамхидалтад өртөхгүй байх талаар зааж зөвлөх  

Хүүхэдтэй болсны дараа амьдралын хэв маяг өөрчлөгдөж, стресс, бухимдал үүсч эхэлдэгээс гадна хүн болгоноос зөвлөгөө сонссоор залхдаг байна. Энэ нь дахин тамхи татахад хүргэдэг. Эхчүүд дахин тамхи татахад хүргэдэг шалтгаануудаас дурдвал: 

  • Тамхинаас гарах нь түр зуурынх байсан. Тамхи нь зөвхөн жирэмсэн үед л хүүхдэд муугаар нөлөөлдөг гэсэн буруу ойлголттой байснаар хүүхдээ төрүүлсний дараа тамхийг дахин татдаг байна 
  • Тамхи татах нь стресс, бухимдал тайлахад тустай гэж боддог. Хүүхэдтэй болсноор ачаалал нэмэгдэж, стресстэй байснаар тамхи татахад нөлөөлж болно. Гэвч энэ нь таны стресс тайлах зөв арга биш юм. Та бухимдал, стрессээ тайлах эрүүл аргуудыг сонгоорой 
  • Жирэмслэхээс өмнөх үетэйгээ адилхан болохыг хүсэх. Зарим эхчүүдийн хувьд тамхи татах нь тэдний нэг хэсэг болчихсон байдаг. Тиймээс хүүхдээ төрүүлсний дараа дахин тамхи татаж эхэлдэг. Тамхи татдаггүй мэт өөрийгөө бодох нь таныг тууштай байж тамхи татахгүй байхад тусална 
  • Хуучин найзуудын хүрээлэлдээ орох. Жирэмсэн байх үед таны дэргэд тамхи татдаггүй, тамхи санал болгодоггүй байсан найзууд төрсний дараа тамхи татахыг санал болгож эхэлдэг.  
  • Тамхи татдаг нөхөртэй байх. Тамхины үнэр тамхи татах хүслийг төрүүлж, тамхи татдаг байсан үеийг нь эргэн сануулснаар эргэн тамхинд ордог. 
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
Г. Зулхүү болон Т. Хулан эмчийн баг танд туслахад бэлэн байна.
МЕССЕНЖЕР ЧАТАД СУУРИЛСАН ЦАХИМ ТУСЛАХ

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation