smokefree

Мэдвэл зохих зүйлс

Тамхинаас гарахад зөвхөн эмэгтэйчүүдэд тулгарч болох  асуудлууд, тамхинаас гарах арга зам, тамхинаас гарах өдөртөө хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөөг эндээс аваарай.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Хүн бүрийн тамхинаас гарах замнал харилцан адилгүй ч ихэнхи эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг асуудлуудыг мэдэх нь тамхинаас гарахад туслана.

Эмэгтэйчүүд тамхинаас гарах нь ямар онцлогтой вэ?

Тамхи татдаг дийлэнх хүмүүсийн хувьд сөрөг сэтгэл хөдлөл, дурсамж нь тамхи татахад хамгийн хүчтэй нөлөөлдөг. Зарим эмэгтэйчүүд эдгээр хүчин зүйлийг хэт эмзэгээр хүлээж авдаг. Энэ нь бухимдсан болон гунигтай үед тамхинаас гарах явцад эсвэл тамхи татахгүй байхад саад учруулж болзошгүй. Тамхийг харах, үнэртэх зэрэг нь тамхи татах хүслийг бадраадаг.

  • Тамхи хэрэглэхгүйгээр хүнд хэцүү үеийг даван туулж сураарай. Ингэснээр та тамхи татахгүй тууштай байж, тамхинаас өөрийгөө хамгаална.
  • Таныг тамхинаас гарахыг, татахгүй байхыг дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, тамхигүй байх ээлтэй орчиныг аль болох бүрдүүлээрэй.

Жин нэмэх талаар санаа зовох

Тамхинаас гарсны дараа жин нэмэх талаар санаа зовж байгаа бол та ганцаараа биш. Тамхи татдаг эмэгтэй болгон үүний талаар боддог. Тамхийг хаяснаар танд гарах олон эерэг өөрчлөлтүүдийн талаар бодоорой, жишээ нь: таны гадаад гоо үзэмж сайжирна, үүнийг дагаад таны сэтгэл санаа бас дээрдэнэ. Тамхи татдаггүй болсноор та эрүүл мэндийн бусад зорилтондоо хүрэх итгэлтэй болно. Жингийн талаар санаа зовж, тамхинаас гарах оролдлогоо бүү зогсоо. Тамхи татдаггүй болохыг өөрийн эрхэм зорилго болгоорой 

Санамж: Та тамхинаас гарахад анхаархын зэрэгцээ бусад эрүүл зүйлс хийж болно шүү. Дасгал хөдөлгөөн бол таны тамхи татах хүсэл болон үгүйлэх хам шинжийг сатааруулах найдвартай аргын нэг юм.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Гэр бүл, харилцаа

Тамхинаас татгалзахад харилцааны асуудал ялангуяа эмэгтэйчүүдэд маш чухал байдаг. Хайртай хүмүүс, найз нөхөд тань ямар нэгэн асуудалтай тулгарахад дэмжлэг үзүүлж, амжилтыг хамт тэмдэглэнэ. Харин тамхи хаяхыг дэмждэггүй хүмүүс таныг тамхи хэрэглэхэд нөлөөлнө. Тамхинаас гарах төлөвлөгөө гаргах нь дотныхоо хүмүүстэй хамтран нөхцөл байдлыг даван туулахад тусална.

  • Таныг тамхинаас гарахыг дэмжих, тусламж асуухад төвөгшөөхгүй хүмүүсийг олж, тодорхойл
  • Таныг тамхинаас гарахыг дэмждэггүй хүмүүсээс түр хугацаанд зайгаа барь
  • Таны мэддэг, тамхи татдаг хүнтэй найзлан хамтдаа тамхинаас гарвал харилцан ойлголцож, бие биедээ дэмжлэг болж чадна

Тамхичин байх

Дийлэнх эмэгтэйчүүд тамхийг хаяснаар амьдрал нь муугаар эргэнэ гэж санаа зовдог. Зарим эмэгтэйчүүд тамхиа санагалзан эргэн татаж эхэлдэг. Энэ нь тамхийг удаан хугацаанд хэрэглэсэн тул тамхи таны амьдралын нэг хэсэг болсонтой хамаатай байж магадгүй. Та тамхи татах шалтгаануудыг эргэцүүлэн бодож, тамхинаас гарахын давуу, эерэг талуудыг бодох нь тамхинаас гарахад сэтгэл зүйн бэлтгэл болно.  

Үүнийг туршаад үз: Таныг илэрхийлэх зүйлс юу вэ? Үүнд мэдээж тамхичин гэсэн тодорхойлолт багтаагүй нь тодорхой. Та юунд ач холбогдол өгдөг вэ? Таны хүсэл тэмүүлэл юу вэ? Эдгээр зүйлсийг тамхи татмаар хорхойсох үед санаснаар таныг тамхинаас ангид байхад тусална. 

Никотин

Никотин нь тамхинд агуулагддаг гол донтуулагч бодис юм. Энэ нь таны ихэнхи эд эрхтэнд  нөлөөлдөг. Тамхи татдаг хүмүүсийн 90% нь никотинд донтдог. Никотины нөлөөгөөр допамин гэх таны биед тааламжтай мэдрэмж төрүүлдэг бодисын хэмжээ нэмэгддэг. Та тамхи татахаа больсноор, таны биед никотин орж ирэхгүй байгаад дасах шаардлагатай болно. Үүнийг үгүйлэх, шартах шинж гэнэ 

Эмэгтэйчүүд никотинд хамааралтай болох нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад хэдхэн хувиар бага боловч үүнийг нотлоход цаашид судалгааг хийх шаардлагатай. Тамхины нөлөөгөөр допамин ялгарч, таны биед сайхан мэдрэмж төрж, таныг дахин тамхи татах хүслийг төрүүлж, тамхи татах нь өөртөө өгч буй урамшуулал мэтээр бодогдож эхлэнэ. Эрэгтэйчүүдэд энэхүү мэдрэмж илүү илэрдэг ба тамхи хэрэглэж буй  шалтгааныг үзвэл эмэгтэйчүүд ихэвчлэн стрессээ тайлах, сэтгэл санаагаа тайвшруулах, харин эрэгтэйчүүд тамхи татах хүсэл, хорхойсол, никотин үгүйлэх шинжийг дарахад тамхи хэрэглэдэг байх магадлалтай. Стрессээ тайлах, сэтгэл санаагаа тайвшруулах аргуудыг мэдсэнээр таныг тамхи хэрэглэхгүй эсвэл эргэн татахгүй байхад тусална.

Хоёр хүний төлөө тамхинаас гарах

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэлсний дараа эсвэл жирэмслэхээр төлөвлөж байхдаа тамхинаас гарч чаддаг. Зарим эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлсний дараа болон төрүүлэхээс өмнө тамхийг эргэн татаж эхэлдэг. Ээж болно гэсэн стрессээс гадна амьдралын, харилцааны, биемабодийн өөрчлөлтүүдтэй тулах нь жирэмслэхээс өмнө, явцад болон дараа тамхинаас гарахад хүндрэлтэй болдог байна. Гэхдээ тамхинаас хэзээ ч гарсан бай танд болон таны хүүхдийн эрүүл мэндэд маш чухал. Хэрэв та жирэмслэхээс өмнө тамхинаас гарч хүүхдээ төрүүлсний дараа ч тамхинаас татгалзаж чадвал та болон таны хүүхэд илүү аз жаргалтай, эрүүл байх болно.

Тамхинаас гарах оролдлого

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад тамхинаас гарах оролдлогыг илүү олон удаа хийдэг. Та тамхинаас гарах хэд хэдэн оролдлого хийсэн байж магадгүй ч энэ нь энгийн үзэгдэл. Таны тамхинаас гарах оролдлого болгон танд юу тохирч, тохирохгүй, юун дээр алдаж байгааг мэдэж суралцахаас гадна та тамхигүй эрүүл аж төрөхөд нэг алхам ойртож байна гэсэн үг.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
Г. Зулхүү болон Т. Хулан эмчийн баг танд туслахад бэлэн байна.
МЕССЕНЖЕР ЧАТАД СУУРИЛСАН ЦАХИМ ТУСЛАХ

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation