Тамхинаас амжилттайгаар гарах боломжийг тань нэмэгдүүлэх зүйлсийн талаар мэдэж авна уу.
Хүүхдээ төрүүлхээсээ өмнө тамхинаас гарснаар таны хүүхдэд ач тустай. Жишээ нь:
Хүүхэдтэй болсны дараа ч та тамхи татахгүй тууштай байж, хүүхдээ тамхинаас болон дам тамхидалтаас хамгаалах нь маш чухал. Нярай хүүхдүүд дам тамхидалтад өртөх нь эрүүл мэндэд нь асуудал үүсгэхээс гадна нярайн гэнэтийн үхлийн хам шинжээр нас барах эрсдэл өндөр байдаг.
Хүүхдийнхээ хажууд тамхи татахгүй байж, тамхигүй газарт цагийг өнгөрүүлж, гэр болон машинаа тамхигүй, эрүүл орчинтой болгож хүүхдээ дам тамхидалтаас хамгаалаарай. Нярай болон бага насны хүүхдүүд тамхигүй, эрүүл орчинд амьдрах нь тэдний эрүүл мэндэд ээлтэй байдаг ба доорх эрсдлүүдийг бууруулна. Үүнд:
Хөхөөр хооллох нь таны хүүхдэд олон талын ашиг тустай. Тамхи татдаг байсан ч хөхөөр хооллохоо зогсоож ер болохгүй.
Хөхөөр хооллолт танд болон таны хүүхдэд яагаад хэрэгтэй вэ?
Хөхөөр хооллож байх хугацаанд тамхи татах үед никотин болон бусад хортой бодисууд хөхний сүүгээр дамжин хүүхдэд хортой нөлөөлнө. Хэрэв та тамхинаас гарахад хараахан бэлэн биш бол хүүхдээ тамхиар бага хордуулахыг зориорой. Ингэхийн тулд та:
Та жирэмсний аль ч хугацаанд тамхинаас гарсан танд болон таны хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй бөгөөд эрт гарах тусам ач тус ихтэй байдаг.
Олон эмэгтэйчүүд жирэмсэхээр төлөвлөж байхдаа эсвэл жирэмсэн болмогц тамхинаас гардаг. Тэгэхдээ зарим нь хүүхдээ төрүүлээд эргэн тамхи татаж эхэлдэг байна. Тамхинаас гарснаар та хүүхдээ тамхины хороос хамгаалж байгаагаас гадна эрүүл амьдралыг бэлэглэж байгаа юм. Өөртөө итгэлтэй байж, тууштай байхад туслах тамхинаас гарах төлөвлөгөөг гаргаарай.
Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсэн бол эмчтэйгээ тамхинаас гарах талаар зөвлөлдөөрэй. Эмчтэй танд тохирох, танд дэмжлэг болох аргуудын талаар ярилцаарай. Жишээ нь: мэргэшсэн хүнээс утсаар зөвөлгөө авах, цахим туслахд нэгдэх гэх мэт
Таныг тамхи татахад хүргэдэг хүчин зүйлс, хорхойсол болон үгүйлэх хам шинжүүд тамхинаас гарах үед тулгардаг хамгийн том бэрхшээл. Тиймээс, хорхойсолыг даван туулахад дараах зөвөлгөөг өгье
Электрон тамхийг жирэмсэн үед хэрэглэх нь маш муу. Никотинийг агуулдаг тул ээж болон хүүхдэд хоёуланд нь хортой байдаг ба никотин нь хүүхдийн тархи болон уушгийг гэмтээдэг. Түүнчлэн электрон тамхи нь хүүхдийн өсөлт, хөгжилд муугаар нөлөөлөх бусад хорт бодисыг агуулж байдаг (хүнд метал, хавдар үүсгэгч химийн бодисууд гэх мэт)
Та өөрийн болон хүүхдийнхээ төлөө тамхинаас бүр мөсөн татгалзахаар шийдсэн бол төлөвлөгөөгөө гэр бүл, найз нөхөддөө хэлээрэй. Жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүд ойр дотныхоо хүмүүсээс дэмжлэг авснаар тамхинаас илүү хүрдан, амжилттай гарч чаддаг.
Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН
Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг
#SmokeFreeMongolia #OnomFoundation
Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
2020 | Onom Foundation