Тамхинаас гарах нь сорилт юм. Гэхдээ та тулгарах бэрхшээлийг урьдчилан мэдэж, бэлтгэлтэй байх нь зорилгодоо хүрэхэд тус болно.
Тамхинаас гарах үед хамгийн их тэвчээр шаарддаг нь тамхи татах хүсэл төрүүлэгч хүчин зүйлс юм. Тэдгээрийг мэдэж аван, зайлсхийх бэлтгэлтэй байснаар тамхи таталгүй тууштай байхад тусална.
Тамхи татах хүсэл төрүүлдэг хүчин зүйлс гэдэгт стресстэй нөхцөл байдал, кофе уух, үдэшлэгт явах эсвэл тамхины үнэр үнэртэх гэх мэт зүйлс багтана. Хүмүүсийн тамхи татах хүсэл төрүүлэгч хүчин зүйлс өөр өөр байж болдог ба эмэгтэйчүүдэд илүү тохиолддог хүчин зүйлс ч гэж байдаг. Өөрт нөлөөлж буй хүчин зүйлсийг мэдснээр та хорхойслоо удирдахад туслахаас гадна хорхойслыг багасгадаг.
Сэтгэл хөдлөлдөө автах нь тамхи татах хүслийг төрүүлдэг. Энэ нь тамхи татдаг хүмүүст элбэг тохилддог бөгөөд гуньж гутрах, уйтгарлах, уурлах, цухалдах болон бухимдах зэрэгт эмэгтэйчүүд илүү мэдрэг байдаг. Тиймээс сэтгэл санаа муу байх, бухимдалтай байх нь эмэгтэйчүүдийг тамхинаас гарахад хүндрэлтэй болгодог.
Тамхи татах хүсэл төрүүлдэг хүчин зүйлс гэдэгт стресстэй нөхцөл байдал, кофе уух, үдэшлэгт явах эсвэл тамхины үнэр үнэртэх гэх мэт зүйлс багтана. Хүмүүсийн тамхи татах хүсэл төрүүлэгч хүчин зүйлс өөТамхи татах нь магадгүй таныг тайвшруулж, сэтгэл санааг өргөж байгаа мэт боловч энэ нь түр зуурых бөгөөд сэтгэл тавгүйтэхэд нөлөөлж буй асуудлыг шийдэхгүй. Тамхигүйгээр бухимдлаа тайлж, сэтгэл санаагаа өргөхөд туслах арга барилууд байдаг гэдгийг санаарай.р өөр байж болдог ба эмэгтэйчүүдэд илүү тохиолддог хүчин зүйлс ч гэж байдаг. Өөрт нөлөөлж буй хүчин зүйлсийг мэдснээр та хорхойслоо удирдахад туслахаас гадна хорхойслыг багасгадаг.
Тамхи татахаа болиход тамхийг санагдуулах олон зүйлтэй тэмцэх хэрэг гарна. Таны өдөр тутмын амьдралд тамхийг санагдуулах орчны хүчин зүйлс олон байдаг. Эдгээр нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог байж магадгүй.
Энэ нь таны тамхи татахыг ихэвчлэн багтаадаг амьдралын үйлдлүүд юм.
Жишээлбэл:
Эдгээр үйлдлүүдтэй тамхины уялдаа хамаарлыг таслахын тулд түүнийг өөр үйлдлээр (Жишээ нь: бохь зажлах, хатуу чихэр хүлхэх гэх мэт) орлуулах явдал юм.
Нийгмийн хүчин зүйлд бусад хүмүүс тамхи татдаг арга хэмжээ, үйл ажиллагаанууд багтана. Жишээ нь:
Хэрэв та удаан хугацаанд тамхи татсан бол, таны бие никотинд дассан байдаг. Тамхийг хаяхад илрэх үгүйлэх хам шинжүүд нь таны тамхи татах хүслийг сэдээдэг. Үгүйлэх хам шинжийн хүчин зүйлсээс дурдвал:
Хэрэв та удаан хугацаанд тамхи татсан бол, таны бие никотинд дассан байдаг. Тамхийг хаяхад илрэх үгүйлэх хам шинжүүд нь таны тамхи татах хүслийг сэдээдэг. Үгүйлэх хам шинжийн хүчин зүйлсээс дурдвал:
Үгүйлэх хам шинжийн хүчин зүйлсийг даван туулах аргууд байдаг. Өөрийгөө сатааруулж, завгүй байж, тамхи татах хорхойслоо даван туулаарай.
Тамхинаас гарах хэцүү гэдэг нь нууц биш юм. Таныг тамхи татахад хүргэж буй бүх хүчин зүйлсээс зайлсхийхэд хэцүү бөгөөд тэдгээрийг даван туулж сурахад дадлага, туршлага хэрэгтэй болдог. Тамхи татах маш их тэр хүслийг дарахад төлөвлөгөөтэй байх нь чухал.
Тамхины хорхойсол хэцүү бөгөөд танд тамхи татах маш хүчтэй хүслийг төрүүлдэг. Сайн мэдээ нь гэвэл хорхойсол түр зуурынх байдаг ба энэ хугацааг өнгөрүүлж, хийж болох сэтгэл санаагаа дээшлүүлэх олон зүйлс байдаг гэдгийг санаарай. Хорхойсолын үед та хийх зүйлсийн жагсаалтаа гаргах х:эрэгтэй. Жишээлбэл:
Тамхи татахаа больсноор таны бие никотин орж ирэхгүй байгаад дасан зохицож эхэлдэг. Энэ нь танд эхлээд тааламжгүй байх боловч үүнийг даван туулах аргууд байдаг.
Никотин үгүйлэх хам шинж гэдэг нь никотин таны биед орж ирэхээ больсноор танд мэдрэгдэж буй тааламжгүй шинж тэмдгүүд юм. Никотин нь тамхинд агуулагддаг мансууруулан донтуулах гол бодис юм. Ихэнх тамхи татдаг хүмүүст үгүйлэх хам шинжүүд хэдэн өдрөөс хоёр долоо хоног хүртэл үргэлжилдэг. Тамхи татдаг хүн бүрт үгүйлэх хам шинж өөр өөрөөр илэрдэг. Никотин үгүйлэх хам шинжүүдэд:
Үгүйлэх хам шинжийн үеэр сэтгэл санаа өөрчлөгдөх болон сөрөг мэдрэмж нь ялангуяа эмэгтэйчүүдэд тамхи татах хүслийг сэдээх хүчтэй хүчин зүйл болдог. Үгүйлэх хам шинжийн үед сэтгэл санаанд гарч буй өөрчлөлтийг хянаж сурах нь эмэгтэйчүүдэд тууштай тамхи татахгүй байхад маш чухал юм. Үгүйлэх хам шинжүүдийг хянаж, даван туулахад туслах зөвлөмжийг дагаарай.
Тамхинаас гарах явцад хамгийн гол тулгардаг зүйл бол үгүйлэх хам шинж юм. Олон хүн тааламжтай мэдрэмж авахын тулд тамхи дахин татаж эхэлдэг. Дэмжлэг авч болох хэдэн арга байна. үүнд:
Тамхийг хаяснаар таны сэтгэл санааны байдал муудах талруу өөрчлөгдөх боломжтой ба энэ нь үгүйлэх шинжийн нэг хэсэг юм. Зарим хүмүүс бусдыг бодвол илүү их гунигладаг. Та магадгүй тайван бус эсвэл уцаартай болж болно. Хэрэв та 2 долоо хоногоос дээш уйтгар гунигтай, сэтгэл санаагаар унаж байвал энэ нь сэтгэл гутрал байх боломжтой юм.
Та сэтгэл гутралтай гэж бодвол аль болох тамхи татахгүй байхыг хичээдэг юм шүү. Мэргэжлийн, мэргэшсэн хүнтэй холбогдож тамхи татахгүйгээр сэтгэл гутралыг эмчлэх аргын талаар заавал ярилцаарай.
Сэтгэл гутралтай хүмүүс заримдаа өөрийгөө гэмтээх болон үхэх ч талаар боддог. Хэрэв та эсвэл таны мэддэг хэн нэгэн ийм мэдрэмжтэй бол заавал туслалцаа аваарай. Наркологийн эмнэлгийн нээлттэй утас 1800-1893 эсвэл СЭМҮТ
Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН
Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг
#SmokeFreeMongolia #OnomFoundation
Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
2020 | Onom Foundation