smokefree

Ач холбогдол

Тамхинаас гарах нь таны бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд ашигтай.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхийг хаяснаар таны бие махбодид гарах эерэг өөрчлөлтүүд

Тамхи татахгүй 20 минут болоход л никотин таны биеэс гадагшилж эхлэх бөгөөд таны бие илааширч эхлэх ба цаашид тамхигүй байснаар тамхинаас шалтгаалсан өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг.

Тамхинаас гарахад хэзээ ч оройтохгүй, та хэдэн настай ч байсан, хэр удаан тамхи татсан байсан хамаагүй. Гэхдээ тамхинаас эрт гарах тусам сайн үр дагавартай. Тамхинаас гарснаар таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна:

Зүрх судас, уушиг эрүүлжинэ

  • Таны амьсгал илүү уужим болно. Тамхинаас гараад 2 долоо хоноход л танд алхах болон шатаар өгсөхөд амархан санагдаж, амьсгаадах нь багасна.
  • “Тамхичны ханиалга” үгүй болно. Та тамхинаас гарны эхний үед өмнөхөөс илүү их ханиалгаж магадгүй. Энэ таны уушигны эд эсүүд төлжиж буй шинж бөгөөд тамхинаас гарсны дараа илрэх хамгийн эхний сайн өөрчлөлт юм.
  • Тамхинаас гарах нь таны уушгийг эргэшгүй гэмтэхээс сэргийлнэ. Уушиг гэмтэж, сорвижвол дахин төлжиж, хэвийн байдалдаа орохгүй. Хэрэв та уушигны өвчтэй бол тамхийг хаях нь уушигны өвчин хүндэрхээс сэргийлнэ.
  • Цусны хүчилтөрөгчийн түвшин дээшилж хэвийн хэмжээнд хүрнэ. Ингэснээр зүрх цусыг биеийн бүх хэсэгт шахахад хялбар болно.
  • Зүрхний цохилт болон цусны даралт буурна. Зүрхний ачаалал багасаж, зүрхний өвчлөл, зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулна.

Биеийн чалх сайжрана

  • Тамхинаас гарснаар таны яс эрүүлжинэ. Тамхи татдаг хүмүүсийн яс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад аль ч хүйсэнд сийрэгжих буюу амархан хугарах эрсдэл илүү байдаг. Тамхийг хаяснаар яс хугарах эрсдэлийг бууруулна. 
  • Дархлаа сайжирна. Дархлаа сайжирснаар өвчин тусах магадлал буурна
  • Булчин чангарч, эрүүлжинэ. Цусан дахь хүчилтөрөгчийн эзэлхүүн нэмэгдэж, булчин эрүүлжиж, чангарна
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Таны гадаад төрхөнд гарах өөрчлөлт

  • Таны арьс илүү эрүүл, өнгөлөг харагдана. Нөсөө, сэвх, толбо бүдгэрхээс гадна наснаас эрт хөгшрөх, үрчлээтэхээс сэргийлнэ. Түүнчлэн шарх хурдан эдгэрнэ.
  • Амны хөндий эрүүлжинэ. Таны шүд цайрч, буйл эрүүлжинэ. Амны эвгүй үнэр ч арилна.
  • Тамхинаас гарах нь хэвлийн өөхийг багасгаж, чихрийн шижингээр өвдөх эрсдэл буурна. Хэрэв та чихрийн шижинтэй бол тамхинаас гарах нь цусны сахарын түвшинг тогтвортой байхад тусална.
  • Таны үнэрлэх болон амтлах мэдрэхүй сайжирна. Таны хоол илүү гоё амтагдахаас гадна хоол, хүнс, цэцэг болон бусад үнэрийг илүү сайн үнэрлэх болно.

Жирэмслэлт болон үр тогтолттой холбоотой асуудал буурна

  • Өндгөвчнөөс ялгарах эстроген дааврын түвшин аажмаар хэвийн хэмжээнд орно. Эстроген дааврын хэмжээ бага байх нь олон асуудлын шалтгаан болдог. Жишээ нь: арьс хуурайших, үс шингэрэх болон сэтгэл санааны өөрчлөлт
  • Тамхинаас гарах нь таны эрүүл жирэмслэлтэй байх боломжийг нэмэгдүүлдэг. Хүүхэд төрүүлэх насны тамхинаас гарсан эмэгтэйчүүдэд жирэмслэж чадахгүй гэх асуудал бага тулгардаг. Мөн жирэмсэн үедээ танд болон хүүхэд тань муугаар нөлөөлж болох жирэмсний хүндрэлүүдээс сэргийлнэ. 
  • Тамхинаас яг одоо гарснаар эрүүл хүүхэдтэй болох боломж нэмэгдэнэ. Жирэмсний аль ч хугацаанд тамхинаас гарах нь үр зулбах эрсдлийг багасгадаг. Тамхинаас гарах нь таны хүүхдэд эерэг нөлөөтэй буюу дутуу төрөх, өсөлт хөгжилтийн гажигтай төрөх эсвэл нярайн гэнэтийн үхлийн хам шинжээр нас барах эрсдлийг бууруулна.
Цаашид дараах эрсдлүүд буурна:
  • Зүрхний өвчлөл. Зүрхний өвчлөл нь зүрхний шигдээс, зүрхний өвдөлт, тархинд цус харвахад хүргэдэг. Тамхинаас гараад 10-15 жил болоход таны зүрхний өвчний эрсдэл тамхи татдаггүй хүнийхтэй ижил болно. 
  • Тархинд цус харвах. Тамхи татахгүй байх тусам тархинд цус харвах эрсдэл буурна. Тамхинаас гараад 5-10 жил болоход цус харвах эрсдэл тамхи татдаггүй хүнийхтэй ижил болно.
  • Уушигны хавдар. Тамхи татахгүй удах тусам уушигны хавдараар өвчлөх эрсдэл буурна. Тамхинаас гараад 10 жил болоход уушигны хавдраас шалтгаалж нас барах эрсдэл 50% буурна.
  • Эрт нас барах. Тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсээс 10 жилийн өмнө нас бардаг.Тамхинаас гарах нь түүнээс шалтгаалсан өвчний нас баралтын эрсдэлийг бууруулна.
Хэрэв танд ямар нэг хорт хавдар оношлогдсон бол тамхинаас гарах нь танд эерэг үр дагавартай:
  • Амьдрах хугацаа уртасна 
  • Хагалгаа, химийн эмчилгээ болон бусад эмчилгээний үр дүн болон илаарших явц сайжирна. Түүнчлэн хатгаа эсвэл уушигны дутагдалд орох эрсдэл багасна.
  • Хавдар дахих, өөр хавдрын эс бий болох эсвэл хавдраас шалтгаалан нас барах эрсдэл буурна 
Тамхинаас гарснаар сэтгэл зүйн эерэг өөрчлөлтүүд бий болно.

Тамхинаас гарах нь таны амьдралын чанар, сэтгэл санааны байдлыг сайжруулж, олон  эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Тодруулбал:

  • Та өөрийн амьдралаа илүү хянана. Тамхи татахгүй байна гэдэг нь та амьдралаа тамхинд хөтлөгдөж төлөвлөхгүй, тамхилах газар хайх эсвэл бусдад саад болж буй талаар санаа зовохгүй гэсэн үг
  • Таны амьсгал, үс, хувцас, гэр, машинаас тамхи дахиж үнэртэхгүй.
  • Таны санхүү нэмэгдэнэ
  • Танд алхах, дасгал хийх, хүүхэдтэйгээ тоглох зэрэг идэвхитэй амьдрах эрч хүч нэмэгдэнэ.
  • Таны хайртай хүмүүс танаар бахархана
  • Та өөртөө итгэлтэй болж, өөрийн амжилтаар бахархах болно.
Та, тамхигүйгээр

Тамхи татах нь таныг тодорхойлохгүй. Хэрэв та өөрийгөө тамхи татдаггүй хүн гэж бодож эхлэвэл энэ нь таныг тамхи татахгүй тууштай байхад тусална.

Таны өвөрмөц байдал бол та өөрийгөө хэрхэн төсөөлж буй байдал юм. Таны имидж, дуртай зүйлс, зан чанар, соёл эсвэл нийгмийн гарал үсэл гэх мэт нь бүгд та өөрийгөө хэрхэн төсөөлж байгаагийн нэг хэсэг. Тамхи татдаг ихэнх эмэгтэйчүүд тамхи татах нь тэднийг тодорхойлох чухал зүйл гэж ташаа үздэг.

Өөрийгөө тамхигүйгээр төсөөл

Та өөрийнхөө талаар хэрхэн боддог нь таны сонголтонд хүртэл нөлөөлдөг. Жишээ нь: таны худалдаж авдаг хувцас, таалагддаг машин гэх мэт. Энэ нь мөн таны тамхи татах байдалд нөлөөлнө.
  • Тамхи татдагаа өөрийгөө тодорхойлох зүйлс болгоод байх нь тамхинаас гарах, цаашид татахгүйгээр тууштай байхад хүндрэл учруулдаг (Жишээ нь би бол тамхичин эсвэл би тамхичин байхдаа дуртай гэж бодож болохгүй)
  • Харин эсрэгээр нь өөрийгөө тамхи татадгүйгээр төсөөлөх нь тамхинаас гарч чадах боломжийг нэмэгдүүлдэг. (Жишээ нь: би тамхигүйгээр эрүүл амьдармаар байна эсвэл тамхи татахгүй байх нь надад сайхан мэдрэмж төрүүлж байна гэдэгт илтгэлтэй байх.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
Г. Зулхүү болон Т. Хулан эмчийн баг танд туслахад бэлэн байна.
МЕССЕНЖЕР ЧАТАД СУУРИЛСАН ЦАХИМ ТУСЛАХ

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation