Жин нэмэгдэнэ гэсэн айдасаас болж эмэгтэйчүүд тамхинаас гарах оролдлого хийдэггүй. Тамхинаас гарахыг өөрийн нэн тэргүүний зорилго болгох нь таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Тамхинаас гарсны дараа зарим хүмүүсийн биеийн жин нэмэгддэг. Тамхинаас гарсан хүмүүсийн биеийн жин дунджаар 2-с 5 кг хооронд нэмэгддэг байна. Учир нь:
Тамхинаас гарсны дараа жин нэмэгдэх талаар санаа зовж байвал дараах зүйлсийг санаарай:
Таны жин хасах зорилго тань танд тохирсон, бодит, биелэгдэхүйц байх хэрэгтэй. Таны зорилготоо хүрэхэд хийж буй алхамууд, гаргаж буй хүчин чармайлт ирээдүйн “эрүүл” таныг бий болгох юм. Хэрэв эдгээр алхамууд биелэгдэхээргүй эсвэл таны бодсончлон амархан биш бол та өөрчилж болно шүү. Тамхинаас гарах явцад танд хамгийн сайн тохирох эрүүл амьдралын хэв маягийг олохын тулд хэд хэдэн оролдлогыг турших шаардлага гарч болно гэдгийг санаарай.
Зөвлөмж: Та идэх хоол хүнсээ хянаж, зөв сонгохоос гадна хурданаар ихийг идэх биш багаар удаан идэхийг зориорой
Тамхинаас гарч, тууштай байснаар таны өөртөө итгэх итгэл болон эрч хүч нэмэгдэх ба та үүнийг илүүдэл жингээ хасахад чиглүүлэж болно. Эрүүл биеийн жинг тогтоосон шидэт тоо гэж байхгүй, хүн бүрт өөрийн байвал зохих жин байдаг. Чанга хатуу дэглэм эсвэл хэт их дасгал хөдөлгөөнөөр жингээ хасах оролдлого хийх нь урт хугацаандаа нөлөөлөхөө больдог бол жингээ хасах гол зарчим нь алгуур, тогтвортойгоор жин хасах явдал юм. Танд чухам юу тохирохыг олж мэдэн, өөрийн гаргаж буй амжилтандаа анхаарлаа хандуулаарай. Биеийн жингийн 5%-г хаяж чадсан бол эсвэл барьдаг өмд таардаг болсон бол эсвэл алхалтын тоогоо нэмэгдүүлсэн бол өөрийгөө урамшуулж тэмдэглээрэй.
Хэрэв биений жин нэмэгдэх нь санаа зовинох том асуудал бол яагаад гэдгийг бодоод үзээрэй. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд өөрийн биеийн галбир харагдахыг хүссэн бодит биш төсөөлөлтэй таардаггүй. Бидний бие махбод гайхалтай чадвартай ба бид арчилж, тордох тусам илүү эрүүлжиж, гоо сайхан болно. Та өөртөө чанга хатуу шаардлага тавилгүй, биеийн бүх хэсгээ хайрлаж байгаарай.
Тамхи татдаг олон хүмүүс тамхинаас бүр мөсөн гарахаас өмнө хэд хэдэн удаа гарах гэж оролддог. Санагалзаж нэг, хоёр удаа тамхи татах болон буцаж тамхинд орох нь тамхинаас гарахаар оролдож байхад тохиолддог зүйлсийн нэг. Гэхдээ энэ алдаанаасаа та зорилгодоо тууштай байж, тамхи татахгүй байхад туслах чадваруудыг суралцах болно.
Санагалзах гэдэг нь тамхинаас гарсны дараа нэг, хоёр тамхи татах явдал юм. Ганцхан удаа сорсон ч энэ нь сангалзаж татсанд тооцогдоно. Санагалзаж татах гэдэг нь буцаж тамхинд орсон гэсэн ойлголтоос өөр. Буцаж тамхинд орох гэдэг нь тамхийг тогтмол өмнөх шигээ хэрэглэнэ гэсэн үг юм.
Та үүнийг суралцах нэг боломж мэт харж болно. Туйлбаргүй байсан нь түр зуурын саад, ухралт гэдгийг өөртөө сануулаарай. Та ганц, хоёр татаад болисондоо өөрөөрөө бахархах хэрэгтэй шүү. Яагаад гэвэл та бүр мөсөн бүтэлгүйтэж, эргэн хайрцаг тамхи татаагүй шүү дээ.
Юунаас болж тамхи татсанаа бодож үзээрэй. Таны гол шалтгаан юу байв? Дараа энэ нөхцөл байдалд та юу хийх ёстой вэ? Таныг тамхи татахад хүргэж буй хүчин зүйлсийн талаар мэдэж авах нь санагалзаж тамхи татсанаа ойлгоход тусална.
Та алдаагаа шинэ зүйл турших боломж мэт харж дахин тамхинаас гарах гэж оролдоорой. Smoke free Mongolia фейсбүүк хуудсанд нэвтэрч чатбот-д нэгдэн цахим дэмжлэг аваарай. Та амьдралаа тамхигүйгээр төсөөлж үз. Өөрийгөө тамхи татдаггүй хүн мэт бодох нь таныг тууштай байх итгэл үнэмшлийг бадраана.
Санагалзаж ганц, хоёр тамхи татсанаар буцаад тамхи татдаг болсон бол та ганцаараа биш шүү. Дахин дахин оролд! Ихэнх тамхи татдаг хүмүүс тамхинаас бүр мөсөн гарахаас өмнө хэд хэдэн оролдлого хийдэг. Хэрэв та тамхинаас бүр мөсөн гарахад бэлэн биш бол бид тусалж, таныг smoke free Mongolia фейсбүүк хуудсаар дэмжихэд бэлэн байна.
Сануулга: Тамхинаас гарах нь тодорхой хугацаанд үргэлжлэх үйл явц юм. Заримдаа хүнд, бэрхшээлтэй байж, таныг буцаж тамхи татахад хүргэж магадгүй. Энэ нь тамхинаас гарах ажиллагааны нэг хэсэг ба та үүнээс суралцан, танд юу тохирох, эс тохирохыг ойлгон дараа дараагийн оролдлогодоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Та тууштай байж чадвал тамхинаас гарч чадна шүү.
Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН
Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг
#SmokeFreeMongolia #OnomFoundation
Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
2020 | Onom Foundation