60+ настай хүмүүст зориулав.
smokefree 60+
Өөрийн эрүүл мэндийн төлөө тамхиа хаяарай!

60 ба түүнээс дээш насны тамхи татдаг хүмүүс тухайн насны тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй, амархан ядрах гэх мэт эрүүл мэндийн илүү их асуудалтай байдаг.

Ихэнхдээ 55 ба түүнээс дээш насны хүмүүст илүүтэй тохиолдож, оношлогддог. Тамхиа хаяснаар хавдар үүсэх эрсдэлийг бууруулж чадна.

Тамхинд агуулагдах никотин болон нүүрстөрөгчийн дан исэл нь артерийн судсыг нарийсгэж, судсыг хатууруулна. Хатуурч, нарийссан судас хагарах эрсдэлтэй.

Никотины нөлөөгөөр цусны даралт ихэсч, зүрхний хэмнэл түргэсэж улмаар зүрх амархан эцэж цуцдаг. Цаашид зүрх ачаалалдаа дасан зохицохын тулд томорч эхэлдэг.

Тамхи судсыг гэмтээснээс судасны хананд өөх тос хуримтлагдаж, зарим жижиг судас бөглөрч, судас хатуурна. Ингээд л судас амархан хагарах аюултай болдог.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхинаас гарахад хэзээ ч оройтдоггүй.

Тамхинаас гарах хамгийн тохиромжтой хугацаа бол ЯГ ОДОО юм. Та тамхинаас гарах оролдого хийж байгаа аль ч үед энэ цахим хуудас танд шаардлагатай мэдээллийг өгч, дэмжлэг үзүүлэхээс гадна тамхинаас гарахад туслах аргуудыг санал болгоно. Тамхинаас гарахаар шийдэж байгаа нь маш сайн гараа юм.

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation