smokefree

Ээж болох нь

Тамхинаас гарах нь эрүүл жирэмсэлж, эрүүл хүүхэд тээж, төрүүлэхэд оруулж буй таны хамгийн том хөрөнгө оруулалт  юм. Жирэмсэний явцад, хүүхэд төрсний дараа  тамхинаас гарах, дахин татахгүй байхад хөшүүргэ болох мэдээллийг хүргье. 

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Хүүхэд төрсний дараа дам тамхидалтанд өртөх нь түүний эрүүл мэнд болон өсөж бойжиход сөрөг нөлөөтэй. Та хүүхдийнхээ эрүүл мэнд, гэрэлт ирээдүйн төлөө тамхинаас гараарай.

Жирэмсэн үедээ тамхинаас гарах

Жирэмсэн үедээ тамхи татах нь танд болон таны хүүхдэд хор нөлөөтэй. Жирэмсний хугацаанд ялангуяа эрт үед нь тамхинаас гарах хүүхдийнхээ болон өөрийн эрүүл мэндийн төлөө хийж буй том хөрөнгө оруулалт юм. 

Тамхи таталт & таны хүүхэд

Жирэмслэхээс өмнө, жирэмсэн үед, хүүхэд төрсний дараа  аль ч үед тамхи татах нь танд болон таны хүүхдэд хор хөнөөлтэй. Тамхинаас татгалзан өөртөө болон хүүхэддээ эрүүл ирээдүйг бэлэглэхэд хэзээ ч оройтохгүй шүү. 

Тамхи нь таны жирэмслэх боломжийг багасгадаг. Жирэмслэж чадсан ч та жирэмсэн явцад тамхиа татсаар байвал таны хүүхдийн эрүүл мэндэд  асар муу. “Өмнөх жирэмслэлтийн үед тамхи татдаг байгаад эрүүл хүүхэд төрсөн” гэж бодох нь ташаа юм. Учир нь жирэслэлт болгон өөр өөр явагддаг. Иймд,  жирэмсэний аль ч хугацаанд, ялангуяа эхэн үед тамхинаас гарснаар та хүүхэддээ эрүүл амьдралын эхлэлийг тавьж буйн хэрэг. 

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
Г. Зулхүү болон Т. Хулан эмчийн баг танд туслахад бэлэн байна.
МЕССЕНЖЕР ЧАТАД СУУРИЛСАН ЦАХИМ ТУСЛАХ

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation