Тамхинаас гарах нь эрүүл жирэмсэлж, эрүүл хүүхэд тээж, төрүүлэхэд оруулж буй таны хамгийн том хөрөнгө оруулалт юм. Жирэмсэний явцад, хүүхэд төрсний дараа тамхинаас гарах, дахин татахгүй байхад хөшүүргэ болох мэдээллийг хүргье.
Жирэмсэн үедээ тамхи татах нь танд болон таны хүүхдэд хор нөлөөтэй. Жирэмсний хугацаанд ялангуяа эрт үед нь тамхинаас гарах хүүхдийнхээ болон өөрийн эрүүл мэндийн төлөө хийж буй том хөрөнгө оруулалт юм.
Жирэмслэхээс өмнө, жирэмсэн үед, хүүхэд төрсний дараа аль ч үед тамхи татах нь танд болон таны хүүхдэд хор хөнөөлтэй. Тамхинаас татгалзан өөртөө болон хүүхэддээ эрүүл ирээдүйг бэлэглэхэд хэзээ ч оройтохгүй шүү.
Тамхи нь таны жирэмслэх боломжийг багасгадаг. Жирэмслэж чадсан ч та жирэмсэн явцад тамхиа татсаар байвал таны хүүхдийн эрүүл мэндэд асар муу. “Өмнөх жирэмслэлтийн үед тамхи татдаг байгаад эрүүл хүүхэд төрсөн” гэж бодох нь ташаа юм. Учир нь жирэслэлт болгон өөр өөр явагддаг. Иймд, жирэмсэний аль ч хугацаанд, ялангуяа эхэн үед тамхинаас гарснаар та хүүхэддээ эрүүл амьдралын эхлэлийг тавьж буйн хэрэг.
Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН
Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг
#SmokeFreeMongolia #OnomFoundation
Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
2020 | Onom Foundation