smokefree

Өөрчлөлтийг хий

Тамхийг татдаг шалтгаанаа сайн мэддэг бол тамхинаас гарах явц арай хялбар байх болно. 

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхи татах нь миний салшгүй хэсэг

Олон эмэгтэйчүүд тамхинаас гарвал өөрсдийнхөө нэг хэсгийг алдаж байна гэж айдаг. Тамхийг хаяснаар танд гарах эерэг өөрчлөлтүүдийн талаар бодоорой. Таныг тодорхойлох өөр маш олон зүйлс байдаг. Тамхинаас гарах нь тэдгээр зүйлийг илүү тодруулж өгнө.

  • Өөрийнхөө талаар эерэг зүйлсийг жагсааж бичин байнга харагдах газар (толь, хөргөгч) байрлуулаарай. Энэ нь танд тамхи хэн болохыг тань тодорхойлдоггүй гэдгийг тогтмол сануулах болно. 
  • Ирээдүйд ямар байхыг хүсч байгаа талаар бодоорой. Ирээдүйн өөртэйгөө одоогийн байдлаа харьцуулж үзээрэй. Хэр их ялгаатай байна? Энэ нь таныг тамхи татахгүй хэвээр байхад тусална. 

Тамхийг татдаг шалтгаанаа сайн мэддэг бол тамхинаас гарах явц арай хялбар байх болно.

Нөхөрлөл ба тамхи татах нь

Тамхинаас гарах нь таны нийгмийн амьдралд нөлөөлөх вий гэхээс эмээдэг байж магадгүй. Ялангуяа хүмүүстэй хамт тамхилдаг бол бүр их санаа зовж байгаа байх. Бид танд болон таны хайртай хүмүүст таныг тамхи татдаггүйгээр ойлгоход туслах зөвөлгөөг өгье. 

  • Найзууддаа зарла. Тамхинаас гарахыг тань дэмжиж байгаа хүмүүсээс дэмжлэг авах нь таныг тамхинаас гарах боломжийг нэмэгдүүлдэг. 
  • Найз нөхөдтэйгөө тамхи татахаас өөр ямар ижил сонирхол байгааг ол. Та тамхи татахгүй байхаас гадна найзуудтайгаа хамтдаа бусад зүйлсийг хийж болно. 
  • Тамхи татдаг хүмүүсийн хажууд байх тохиолдолд танд тамхи санал болгохгүй байх эсвэл таны дэргэд тамхи татахгүй байхыг сануулж, хэлээрэй 
  • Хамтрагчтай бол. Найзтайгаа хамт тамхинаас гар. Тэд танд илүү их дэмжлэгийг өгч чадахаас гадна таныг тамхинаас гарахын тулд юуг даван туулж байгааг ойлгож, дэмжиж чадна. 
  • Тамхинаас гарах хөтөлбөрт хамрагдаарай. Smoke free Mongolia фейсбүүк хуудсаар холбогдож, тамхинаас гарахад тань дэмжих “цахим туслах”-ад нэгдээрэй.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхи татах нь миний өөртөө зарцуулж буй цаг

Тамхи татах нь танд амьдралын стресс, бухимдлуудаас зугтахад тусалдаг байж магадгүй. Тэгэхдээ таны өөртөө зарцуулах цагт тамхи байх албагүй. Түүний оронд:

  • Бясалгал хий. Зөв амьсгалах дасгалыг хийж, тайвширч, одоогийн цаг мөчид төвлөрөн бясалгаарай. Энэ нь таныг стресс, бухимдлаа тайлах, үгүйлэх хам шинж, хорхойслыг даван туулахад тусална. 
  • Шинийг сорьж, шинэ хоббитой бол.   Хийхийг хүсч байсан шинэ зүйлсийг туршиж үзээрэй. Ууланд алхах эсвэл зураг авах эсвэл номын клуб, дасгал хөдөлгөөн хийдэг бүлэгт нэгдэж болно шүү 
  • Идэвхитэй бол.  5 минут алхахаас эхэл. Иог хийж эсвэл сунгалтын дасгал хийж, биеэ идэвхитэй байлгаарай.

Тамхи татах нь миний амьдралын хэсэг

Та магадгүй хийж заншсан, амьдралын нэгэн хэвийн үйл явцаа өөрчлөнө гэхээс санаа зовдог эсвэл танд тамхи татахыг сануулдаг зүйлсийг бодохдоо тамхийг үгүйлж, татдаг байж магадгүй. Амьдралаа тамхинд бүү мэдүүлээрэй. Тиймээс:

  • Өөрийг тань тамхи татахад хүргэж буй хүчин зүйлсийг мэдэж, зайлсхийж сураарай. Энэ нь таныг өдөр тутамд тамхи татахыг сануулсан зүйлсийг даван туулах чадвартай болгоно 
  • 1 өдөр, 3 өдөр, 5 өдрийн турш гээд тамхинаас гарах дадлага хий. Ингэснээр та өөртөө туршлага хуримтлуулж, юун дээр алдаж байгаа болон анхаарах ёстойг мэдэж аван цаашид тамхинаас амжилттай гарахад тусална.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
Г. Зулхүү болон Т. Хулан эмчийн баг танд туслахад бэлэн байна.
МЕССЕНЖЕР ЧАТАД СУУРИЛСАН ЦАХИМ ТУСЛАХ

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation