ТАМХИНААС ХЭРХЭН

Тамхинаас гарахад дэмжлэг болох аргууд

Тамхинаас гарах олон арга байдаг боловч хамгийн гол нь нэмэлт тусламж, дэмжлэг авах явдал юм.

Жишээ нь тамхинаас гарахад дэм болох никотин орлуулах эмчилгээ нь таныг тамхинаас амжилттай гарах боломжийг 2 дахин нэмэгдүүлдэг.

Тамхинаас гарахад хүн бүрт таарсан нэг л зам байдаггүй тул та өөрт тохирох аргаа тодорхойлоорой. Тамхинаас гарах зарим аргууд нэг хэсэг хүмүүст илүү нөлөөтэй байж болох бол нөгөө хэсэг хүмүүст тохиромжгүй байж болох юм. Зарим тамхинаас гаргах аргууд нь үнэгүй байхад зарим нь бага өртөгтэйөөс маш үнэтэй ч байдаг. Зарим арга нь гаж нөлөө ихтэй байж болно. Иймд та аль нэг аргыг сонгохын өмнө заавал сайн судалж өөрт тохирох эсэхийг сонгоорой. Ингэж судлахын нэг хэсэг нь аль нэг хэрэглэж буй эм, туслах бүтээгдэхүүний баглаа боодол дээрх үйлдвэрлэгчээс гаргасан заавартай уншиж танилцаж хэвших юм.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхинаас гарахад дэмжлэг болох дараах аргуудаас сонгож болно.

ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВАХ:

Бусдын тамхинаас гарсан шалтгаан, түүхийг ном товхимол, интернэт орчноос хайж танилцан өөртөө урам зориг нэмэхийг хүсвэл ЭНД дараарай.

ЦАХИМ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ:

Тамхинаас гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой мессенжер чатад тулгуурласан цахим хөтөлбөр хэрэглэж болно. Та ЭНД дарж мэргэжлийн багтай холбогдоорой.

ЭМЧЭЭС ДЭМЖЛЭХ ХҮСЭХ:

Танд сэтгэл зүйн дэмжлэгээс гадна эмэн эмчилгээ хэрэгтэй болж болох ба эмчээс зөвөлгөө авч нэмэлтээр хэрэглэж болно. Олон судалгаагаар дан ганц сэтгэл зүйн дэмжлэг эсвэл эмэн эмчилгээнээс эдгээрийг хавсарч хэрэглэх нь илүү үр нөлөөтэй болохыг харуулсан байдаг. 

ЗҮҮ ЭМЧИЛГЭЭ:

Зарим уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд чихний зүү тавих аргыг тамхинаас гарахад тусалдаг гэж үздэг. 

ТУРШЛАГАТАЙ НЭГНЭЭС ТОГТМОЛ ЗӨВЛӨГӨӨ АВАХ:

Тамхинаас гарахад бэлэн болсон гэж үзсэн үедээ тамхинаас гарч чадсан хэн нэгэн зөвлөгчөөс тусламж авч болно.