ТАМХИНААС ХЭРХЭН

Никотин орлуулах эмчилгээ

Тамхинд агуулагдах хамгийн хортой, мансууруулах болон хараат байдал үүсгэгч бодисыг никотин гэдэг.

Никотин нь муухай үнэртэй, өнгөгүй, тослог шингэн бөгөөд тамхины өвөрмөц үнэрийг бий болгодог.

Никотины наалт

Бага хэмжээгээр, хяналттайгаар биед никотин өгөх арьсан дээр нааж хэрэглэдэг никотин орлуулах эмчилгээний төрөл. Тамхи татах хүсэл бууруулах никотиныг үгүйлэх хам шинжийг бууруулахад тусална. Уг наалтыг жоргүйгээр худалдан авч шууд хэрэглэж боломжтой. Ихэнхи архаг өвчингүй хүмүүсийн тухайд хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөх хэрэггүй байдаг. Гэвч та ямар нэгэн харшил зэрэг санаа зовоох суурь өвчтэй бол хэрэглэхээсээ өмнө эмчид хандаж зөвөлгөө аваарай.  

Никотин бохь

Уг бохийг зажилах үед ялгарсан никотин аман доторх эдээр шимэгдэн биед ордог. Тамхи татах хүсэл бууруулах никотиныг үгүйлэх хам шинжийг бууруулахад тусална. Уг наалтыг жоргүйгээр худалдан авч шууд хэрэглэж боломжтой. Ихэнхи архаг өвчингүй хүмүүсийн тухайд хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөх хэрэггүй байдаг. Гэвч та ямар нэгэн харшил зэрэг санаа зовоох суурь өвчтэй бол хэрэглэхээсээ өмнө эмчид хандаж зөвөлгөө аваарай.

Никотины хүлхдэг эм

Хатуу чихэр шиг харагдах энэ эмийг хүлхэх ялгарсан никотин аман доторх эдээр шимэгдэн биед ордог. Тамхи татах хүсэл бууруулах никотиныг үгүйлэх хам шинжийг бууруулахад тусална. Уг наалтыг жоргүйгээр худалдан авч шууд хэрэглэж боломжтой. Ихэнхи архаг өвчингүй хүмүүсийн тухайд хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөх хэрэггүй байдаг. Гэвч та ямар нэгэн харшил зэрэг санаа зовоох суурь өвчтэй бол хэрэглэхээсээ өмнө эмчид хандаж зөвөлгөө аваарай.

Никотины хоолойн цацлага

Жижиг баллонтой уг эмийн цацагчаар бага хэмжээний никотиныг өгдөг. Тамхи татах хүсэл бууруулах никотиныг үгүйлэх хам шинжийг бууруулахад тусална. Цацлага нь зөвхөн эмчийн жороор олгогдох тул та эмчид үзүүлж зөвөлгөө авснаар хэрэглэх боломжтой юм.

Никотины хамрын цацлага

Жижиг баллонтой уг эмийн цацагчаар бага хэмжээний никотиныг өгдөг. Тамхи татах хүсэл бууруулах никотиныг үгүйлэх хам шинжийг бууруулахад тусална. Цацлага нь зөвхөн эмчийн жороор олгогдох тул та эмчид үзүүлж зөвөлгөө авснаар хэрэглэх боломжтой юм.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх