ТАМХИНААС ГАРСНЫ ДАРАА

Тамхийг санагалзах ба тамхинд буцаж орох

Ихэнхи хүмүүс тамхинаас бүр мөсөн гарахын өмнө хэд хэдэн удаагийн гарах оролдлого хийдэг. Тамхинаас гарах нь цаг хугацаа шаарддаг үйл явц юм. Энэ хугацааны турш та сэтгэл санаагаар унаж, гутарч магадгүй. Тамхинаас гарч байгаа ихэнхи хүмүүст тамхийг санагалзах шинж тэмдэг илэрдэг. Тамхийг санагалзах нь зарим нөхцөлд тамхи татах шалтгаан болдог юм. Санагалзах гэдэг нь тамхинаас гарсны дараа тамхийг “нэг сорох”-оос эхлээд нэг, хоёр ширхэг тамхи татахыг хэлдэг бөгөөд тамхинаас гарсны эхний 3 сарын дараа ихэвчлэн санагалзал төрдөг, гэвч заримд нь хэзээ ч тохиолдож болно. Тамхийг санагалзах нь тамхинаас бүр мөсөн гарахад саад учруулдаг хэдий ч түүнээс суралцах боломжтой. Санагалзахыг тамхинаас гарах аян замдаа авч буй богино хугацааны завсарлага мэтээр өөртөө сануулаарай. Мөн санагалзал бол таныг буцаад тамхичин болгохгүй.  Гэхдээ буцаж тамхинд орохын шалтаг ч биш гэдгийн санаарай.

Тамхийг сангалзах ба тамхинд буцаж орох гэдэг нь 2 ялгаатай ойлголт юм.  Тамхинд буцаж орох гэдэг нь тамхийг эргээд тогтмол татахыг хэлнэ.

Гэвч энэ нь тамхинд эргэж орсон бол гарах боломжгүй гэсэн үг биш юм. Та тамхийг хаях замналдаа буцан орж, зорилгодоо хүрэх бүрэн боломжтой. Тамхинаас гарахад зориулсан бүхий хүчин чармайлалтаа эргэн бодоорой. Эерэг байхыг хичээж, тамхийг санагалзах явдал тань тамхигүй аялалын зам дээрх нэгэн жижиг бартаа гэдгийг өөртөө сануулаарай.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх