ТАМХИА ХАЯХ

АУ-ны доктор, дэд профессор Г. ЗУЛХҮҮ

Тамхинаас гарах шийдвэр гаргасан энэ өдөр таны амьдралын түүхэнд гайхалтай нэг хуудас нэмж танд эрүүл энхийн жаргаланг гэр бүл, ойр дотныхонд тань баяр баясгаланг авчирна гэдэгт итгэлтэй байна. Танд баяр хүргэе! 

Эхний өдөр амаргүй байх боловч эндээс та шийдвэртээ бат зогсоход хэрэг болох мэдээлэлийг аваарай.

Таны тамхигүй эхний өдөр хэцүү байж болно. Тамхигүй эхний өдрийг давах цаашдаа бүрэн гарах итгэл, найдвар олж авахад тань туслах таван алхамыг танд хүргэж байна.

1

Төлөвлөгөөний дагуу бүгдийг хийх

Тамхинаас гарах төлөвлөгөөгөө дахин харах нь энэ өдрийг илүү хялбар болгож, анхаарлаа төвлөрүүлэн өөртөө итгэлтэй, урам зоригтой байж тамхинаас гарахад тань тусална. Хэрэв та төлөвлөгөө гаргаагүй байгаа бол Тамхинаас гарах төлөвлөгөө зохиох хэсгийг харж өөртөө төлөвлөгөө гаргаарай. 

Санамж: Хүн болгон ижил замаар тамхинаас гарахгүй тул та өөрийн бодит байдалд тохирсон шийдэл олоорой.

Жишээ нь: Та никотин орлуулах эмчилгээг тохирно гэж үзсэн бол өглөө хамгийн түрүүнд хэрэглэж эхлэхээ мартуузай. 

2

Дэмжлэг авах 

Та зөвхөн өөрийн тэвчээрт бүхнийг даатгах шаардлагагүй. Тамхиа хаяхад тань туслах хэд хэдэн зүйлс байж болно. 

Эерэг хүмүүст найд. Тамхинаас гарах өдрөө гэр бүл, найз нөхөддөө хэл. Тэднээс дэмжлэг хүсээрэй, ялангуяа хэдэн өдөр, хэдэн долоо хоногт тэдний дэмжлэг танд чухал. Тэд бэрхшээлийг давахад тань тусална. 

Чатбот туслагч. Тамхинаас гарахад туслах цахим зөвлөгчтэй ЭНД дарж холбогдоорой.  

Smokefree.mn вебсайт болон сошиал хуудсаар орж нэмэлт мэдээлэл авах. Дэмжлэг болох хүмүүсийн хүрээгээ тэлж тэдэнтэй холбоотой байгаарай. 

3

Өөрийгөө завгүй байлгах 

Завгүй байх нь тамхи татахгүй байх сайхан арга юм. Завгүй байснаар тамхи татах хүсэл төрөхөөс сатааруулна. Дор санал болгож байгаа зүйлсээс туршиж үзэж болох юм. 

  • Дасгал хийх
  • Гарч алхах
  • Бохь зажилах эсвэл хатуу чихэр хүлхэх
  • Гартаа үзэг, шүдний чиглүүр зэрэг зүйл барьж завгүй байлгах эсвэл ямар нэг жижиг тоглоом тоглох
  • Ус байнга уух
  • Гүн амьсгал авч тайвширах
  • Кино үзэх
  • Тамхи татдаггүй найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх
  • Тамхигүй орчинтой дуртай ресторандаа хоолонд орох

4

Тамхи татах сэдэл төрүүлдэг хүчин зүйлсээс зайлсхийх 

Тамхи татах сэдэл төрүүлдэг хүчин зүйлст тамхи татахыг уриалж буй хүмүүс, газар, нөхцөл байдал юм. Тамхигүй эхний өдрөө тамхи татах сэдэл төрүүлдэг хүчин зүйлсээсээ зайлсхийхийг хичээгээрэй. Тамхи татах сэдэл төрүүлдэг хүчин зүйлсээс ангижрахад туслах хэдэн зөвлөмжийг дор орууллаа. 

  • Тамхи, асаагуур, үнсний саваа хая 
  • Кофейнээс зайлсхий. Кофены оронд ус уух нь дээр
  • Тамхи татдаггүй хүмүүстэй цагаа өнгөрөө
  • Тамхи татахыг хориглосон газруудыг сонго
  • Зөв хангалттай амарч, эрүүл хоолло. Ихэнх хүмүүс ядарсан үедээ илүү их тамхи татдаг. 
  • Өдөр тутмын хувиараа тамхи татах сэдэл өгдөг зүйлсээс зайлсхийхийн тулд өөрчилж бас болох юм. 

5

Эерэг бай  

Тамхи татахаа болих нь тийм ч амаргүй тул та тамхи татахгүй байх нэг цаг, нэг өдөр болгоныг амжилт гэж харж өдөр өдөртөө хичээгээрэй. Өнөөдөртөө л анхаарлаа хандуулаад явж байтал цаг хугацаа урссаар нэг л мэдэхэд та тамхи татах талаар бодохоо больсон байх болно. Та 24 цагийн турш тамхи татаагүй бол өөрийгөө урамшуулаарай. Жишээлбэл өөртөө шагнал болгож гоё кино үзэж эсвэл сайхан амттай зайрмаг авч идэж болох юм.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх