ТАМХИНААС ГАРАХ

Нэгэнт шийдсэн бол өөрийн зорилготоо хүрэх төлөвлөгөөг гаргаарай.

Та өөртөө төлөвлөгөө гаргаснаар хамгийн хэцүү цаг үеийг даван туулахад тань их дэмжлэг болно. Доорхи 6 шатыг авч хэрэглээрэй.

1

Хуанли дээр тэмдэглэх

Тамхиа хаях өдрөө сонгож хуанли дээр тэмдэглэх. Хамгийн гол эхний алхам бол та тамхинаас гарах шийдвэр гаргах юм.

Зөвлөгөөнүүд:

Зөвлөгөө 1.

Дараагийн 2 долоо хоногт өөрт хамгийн тохиромжтой стресс багатай өдрөө тамхи татахгүй байх эхний өдрөө болгон сонгоорой. Ингэснээр та сэтгэл зүйгээ бэлдэх хангалттай хугацаатай болох юм.

Зөвлөгөө 2. Таныг тамхинаас гарахад дэмжлэг үзүүлэх ойрын хүмүүс, найз нөхөдтэй байвал тамхинаас гарахад тань дэм болдог. Та тэдэнд өөрийнхөө тамхинаас гарах төлөвлөгөөгөө хэлэх мөн тэд нар танд хэрхэн тусалж болохыг тайлбарлаарай.

Тамхиа хаяснаар хэдэн төгрөг хэмнэхээ тооцоолох

Та одоо өдөрт хэдэн тамхи татдагаа, долоо хоногт, сардаа, жилдээ хэдэн хайрцаг тамхинд хэдэн төгрөг зарцуулдагаа тооцоолоорой. Жишээлбэл өдөрт нэг хайрцаг 5500 төгрөгний үнэтэй тамхи татдаг хүн тамхинаас гарвал жилд 2 сая төгрөг хэмнэнэ. Та тамхинаас гарснаар төрөл бүрийн эрүүл мэндийн асуудал худалдаж авахын оронд та энэ мөнгөөрөө аялалд гарах эсвэл ирээдүйдээ хөрөнгө оруулж шинэ мэдлэг эзэмшихэд зориулж болно шүү дээ. 

2

Тамхинаас гарах болсон шалтгаанаа бодож тэмдэглээрэй

Тамхинаас гарах шалтгаанаа бодож тэмдэглэл хийгээрэй. Тамхинаас гарахыг хүссэн шалтгаанаа санаж байх нь ялангуяа хэцүү мөчүүдэд урам зориг эрч хүчтэй байхад тань тусалдаг.

Танд дараах шалтгаан байж болох юм. 

  • Эрүүл, урт наслана.  
  • Мөнгө хэмнэнэ. 
  • Эмч маань тамхинаас гарахыг зөвлөсөн. 
  • Өсөж буй нялх үрээ дам тамхидалтанд өртөөхгүй байх  
  • Гэр бүл ойр дотныхонтойгоо эрүүл удаан амьдрах 
  • Гэрийн тэжээвэр амьтныхаа аюулгүй байдал
  • Үлгэр жишээ болохын тулд 
  • Гоо сайхнаа хадгалах  
  • Муухай үнэр ханхлуулж явахгүй байх 

3

Тамхи татах хүсэл төрүүлдэг хүчин зүйлсээ мэдэх

Танд ямар үед тамхи татах хүсэл хамгийн ихээр төрдөг болох талаар бодож бас тэмдэглэл хийгээрэй. Ингэснээр та тамхи татах хүсэл ихээр төрдөг үедээ ямар өөрийгөө хянах стратеги боловсруулахад туслана.

  • Сэтгэл зүйн байдалтай холбоотойгоор тамхи татмаар санагдах буюу та стрессдсэн, аз жаргалтай, баяртай, айдастай, сандарсан, уур уцаартай, ганцаардсан, уйтгар гунигтай эсвэл залхсан үедээ 

 

  • Өдөр бүрийн хүсэл төрүүлэгч (Өглөө сэрэхдээ, утсаар ярихдаа эсвэл мсж бичихдээ, амрахдаа, ажиллахдаа эсвэл сурахдаа, шоу үзэхдээ эсвэл хөгжим сонсохдоо, тамхийг телевизээр, цахим хэрэгсэлээр харах үед, кофе уухдаа, алхахдаа эсвэл жолоо барихдаа, хоол идэж дуусаад) 

 

  • Бусад хүсэл төрүүлэгч (Архи ууж байхдаа эсвэл шоу, цэнгээний үед, тамхи татаж байгаа хэн нэгнийг хараад, тамхины үнэр аваад, эргэн тойронд хэн нэгэн тамхи татахад, тамхи татахыг санал болгоход, баяр ёслол тэмдэглэх эсвэл бусад тусгай үйл явдал тэмдэглэх) 

4

Тамхи татах хүсэлтэйгээ тэмцэх

Тамхи татах хүслээ хэрхэн дарж болох талаар бодож сонгоорой. Тамхи татах хүсэл төрөх үедээ та өөрт тохирох аргыг сонгоорой.

  • Анхаарлаа өөр зүйлд шилжүүлэх.  
  • Хийж байсан зүйлээ орхих. 
  • Дасгал хийнэ. 
  • Тамхи татах боломжгүй газар уруу явна. 
  • Арван удаа гүнзгий амьсгаа авна. 
  • Тамхинаас гарахад тусалдаг гэр бүлийнхэн эсвэл найзуудтайгаа холбогдох. 
  • Тамхинаас гарахад туслах цахим зөвлөгчдөө хандана. 

Та өөрөө үүнээс ч илүү олон санаануудыг гаргаж ирж болох ба өөрт тохирох аргыг олох хүртлээ шинэ аргыг үргэлжлүүлэн хайгаарай 

5

Амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө өөрчилж эхлэх

Тамхинаас гарахад туслах хэрэгслүүд болон стратегийг сонгож түнийгээ тамхинаас гарах төлөвлөгөөндөө оруулан амьдралд хэвшүүлэх нь тамхинаас амжилттай гарах урт хугацаанд дахин татаж эхлэхгүй байхад чухал нөлөөтэй.

  • Та эмчээсээ тамхинаас гарахад дэм болох жороор эсвэл жоргүй олгодог эмийн сонголтыг талаар асууж зөвөлгөө аваарай. 
  • Та тамхи, асаагуур, шүдэнз, үнсний сав зэргийг гэрээсээ, машинаасаа гаргаж хаяарай. 
  • Тамхиа хаяхад тань дэмжлэг үзүүлэх гурваас дээш хүмүүстэй болохыг хичээгээрэй. Тэр хүмүүстээ тамхиа хаяхаар сонгосон өдрөө хэлж тэр хүмүүсээс тусламж хүсээрэй. 
  • Тамхинаас гаргах цахим зөвлөгчөөс тусламж авч болно. 
  • Өөрийгөө аль болох тамхины эсрэг хүмүүсээр хүрээлүүлээрэй. 

6

Дээрх 6 шатны дагуу төлөвлөлт, тэмдэглэлээ хийснээр таны тамхинаас гарах төлөвлөгөө бэлэн болж байна.  

Ингээд та төлөвлөгөөнийхөө дагуу тамхинаас гарах зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.   

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх