Сэтгэл гутралын шинж тэмдэгүүд
Ихэвчлэн илэрдэг сэтгэл судлалын шинжүүд:
• Бүх юм хий хоосон санагдах, уйтгар гунигтай байх, сэтгэл түгших
• Ядрах, эрч хүчгүй болох
• Өдөр тутмын амьдралын агшинд сонирхолгүй болох
• Нойрны асуудал, өглөө эрт босч чадахгүй байх, хэт их унтах эсвэл унтаж чадахгүй байх
• Ердийнхөөс хэт их эсвэл бага идэх
• Ойр ойрхон уйлах, байнга уйлах
• Өвдөлт эмчилгээ хийгээд ч намдахгүй байх
• Анхаарлаа төвлөрүүлэх, ой санамжаа хадгалах, шийдвэр гаргахад хүндрэлтэй байх
• Уур уцаартай болох
• Үхэл, амиа хорлох талаар бодлууд төрөх
Эдгээр шинж тэмдэгүүд арилдаг, гэхдээ тухайн хүн үнэхээр сэтгэл гутралтай бол эдгээр шинжүүд ихэвчлэн дахиж илрэх эрсдэлтэй. Анхааруулга болж буй шинж тэмдгүүдийг тоолгүй бүү орхиорой. Хэрэв эмчлэхгүй өнгөрвөл, сэтгэл гутрал нь амиа хорлох оролдлогод ч хүргэх аюултай. Хэрэв та өөрийгөө гэмтээх талаар бодож байвал яаралтай хэн нэгэнд хандана уу. Хэн сэтгэл гутралд өртдөг вэ? Яагаад? Хэн ч сэтгэл гутралд өртөх магадлалтай. Насанд хүрсэн 6 хүн тутмын 1 нь амьдралдаа ямар нэг байдлаар сэтгэл гутралд өртдөг байна. Зарим хүмүүс, ялангуяа өндөр настай, тамхи татдаг, эрүүл мэндийн асуудалтай болон бухимдалтай хүн бусдыг бодвол сэтгэл гутралд илүүтэй өртдөг. Маш олон хүчин зүйл хүмүүсийг сэтгэл гутралд өртөх нөхцлийг нэмэгдүүлдэг. Хүн бүр өөр өөр хэдий ч зарим зүйлс сэтгэл гутралд элбэг хүргэдэг.
• Ойр дотны, хайртай хүн нь нас барах
• Амьдралын чанарт нөлөөлөх эрүүл мэндийн асуудал (жишээ нь: хавдар, чихрийн шижин, зүрхний өвчин)
• Тархины химийн урвал өөрчлөгдөж, ааш зан хувирах Хэрэв таны цусан төрлийн хэн нэгэн нь сэтгэл гутралтай бол сэтгэл гутралтай болох магадлал өндөр. Тусламж, үйлчилгээ авах Та өрхийн эмч болон сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй уулзаж болно.
Эмчилгээний аргууд:
• Зөвлөлдөх/сэтгэл заслын эмчилгээ
• Антидепрессант эм
• Даван туулах аргачлалыг заах дэмжих бүлэг Өндөр настай ихэнх хүмүүс антидепрессант, сэтгэл заслын эмчилгээ эсвэл хамтад нь хэрэглэсний дараа сайжирдаг байна. Тэмдэглэл: энэхүү мэдээлэл нь сэтгэл гутралын оношийг батлахгүй бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнийг орлохгүй. Сэтгэл санааны хямрал, бухимдалтай хүмүүс өөрийгөө гэмтээх, үхэх талаар бодох нь цөөнгүй.
Хэрэв танд өөрийгөө хөнөөх бодол эсвэл хэн нэгэн танд хэлсэн бол яаралтай 98983630 – СЭМҮТөвийн дугаарлуу залгаж, тусламж, үйлчилгээ авна уу.