Тамхигүй амьдралын хэв маягийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхигүй амьдралын хэв маягийн зөвлөмжүүд 

Тамхи татахгүй байхад бэлтгэл болон шаргуу зан хэрэгтэй. Доорх зөвлөмжүүд нь таныг хаашаа ч явсан тамхи татахгүй байхад туслана. 

Эерэг бай! 

Photo credit: @sweetyedie

Сөрөг бодлууд нь таны өөртөө итгэх илгэлийг үгүй хийдэг. Сөрөг бодолд оруулдаг доорх 4 нөхцөл байдлын үед сэрэмжтэй байх шаардлагатай.  

  1. Хямралыг даван туулах. Тамхи татах нь таны асуудал болон хямралыг шийдхэд туслахгүй мөн сэтгэл санааг дээшлүүлэхгүй. Тамхи бол асуудлыг шийдэх гаргалгаа биш юм. Тэгээд ч хэрэв та тамхи татчихвал таны сэтгэл санаа дээрдэхгүй. 
  2. Өөртөө эргэлзэх. Та бухимдсан үедээ эсвэл ядарсан үедээ “би үүнийг хийж чадахгүй нь” гэж илүү бодно. Хэрэв ийм зүйл тохиолдвол, ингэж бодох нь бүх зүйлсийг буруу тийшээ л эргүүлнэ. Оронд нь болж бүтэж байгаа зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлээрэй 
  3. Өөрийгөө шалгах. Ганц ширхэг тамхи татах нь таны тамхины хамаарлыг болон хамаарал үгүй болсон үгүйг шалгана гэж бүү бодоорой. Та тамхи татахгүй байгаагаа өдөр болгон тамхи татахгүй байснаар баталж байгаа. 
  4. Тамхи татах нь үгүйлэх шинжийг эмчилнэ гэж бодох. Бодлоо анхаарч, хянаарай. Жишээ нь: “би тамхи татахгүй байхаар илүү уцаартай болж байгаа юм чинь магадгүй тамхи татах хэрэгтэй байх”. Никотинд хамааралтай болсноор эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд богино хугацаанд л илэрнэ гэдгийг санаарай. Тамхинаас гарах нь таны өөртөө хийж буй маш том хөрөнгө оруулалт юм. 

Архи болон бар цэнгээний газраас зайлсхийх 

Photo credit: @south_nostalghia

Олон хүмүүсийн хувьд бар цэнгээний газар тамхи татах хүслийг төрүүлэх хүчин зүйл болдог. Зарим тамхи татдаг хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглж байхдаа тамхи татах нь илүү таатай байдаг, мөн тамхи татаж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэх нь таатай байдаг гэж хэлдэг. 

Хэрэв архи согтууруулах ундаа таны тамхи татах хүслийг төрүүлэгч хүчин зүйл мөн бол ганц, хоёр хундага уух нь таньд нөлөөлж тамхигүй байх шийдвэрийг мөхөөж чаддаг. 

Аялалаар явах үедээ тамхи татахгүй байх 

Photo credit: @mariawiesner

Аялал зугаалгаар явах маш гоё. Ажил хөөцөлдөхөөр аялах нь магадгүй стресс, урамшуулал аль альд нь тооцогдох байх. Та амрахаар эсвэл ажлаар аялал зугаалгаар явсан ч танд тамхи татах хүслийг төрүүлж магадгүй зүйлд өөрийгөө бэлтгээрэй. 

Тээврийн хэрэгсэл 

Бараг бүх төрлийн тээврийн хэрэгсэл тамхи татах хориотой байдаг. Гэхдээ аялж байх хугацаандаа таны санаж байх хэдэн зөвлөмж байна: 

  • Хэрэв та тамхинаас гархад тань тусалж байгаа эм хэрэглэж байгаа бол гар цүнхэндээ хэдийг авахаа бүү мартаарай. Мөн таны аялалын хугацаанд хангалттай хүрэх эсэхийг нягтлаарай. 
  • Сэтгүүл болон үгийн сүлжээ, таавартай ном авч бодлоо болон гараа завгүй байлгаарай. 
  • Хэрэв та бусадтай хамт аялж байгаа бол тэднийг машин дотор болон таны хажууд тамхи татахгүй байхыг анхааруулаарай. 

Өрөө 

Та захиалга өгөхдөө тамхи татах хориотой өрөө захиж байгаа эсэхээ нягтлаарай.  

Зоогийн газар, бар 

Ихэнх улс, хотууд нийтийн газар тамхи татахыг хориглосон байдаг. Гэхдээ бүгд биш. Зоогийн газар, бар орно гэж төлөвлөхөөсөө өмнө урьдчилан залгаж тамхи татахгүй байх журам бий эсэхийг шалгаарай. Хэрэв таны очиж буй газар тамхи татдаг бол өөр тийшээ яваарай. 

Бусад аяллын үеийн зөвлөмж  

  • Гэнэтийн бухимдал болон саад тотгор гарах үед даван туулах бэлтгэлтэй байгаарай. Таны эргэн тойронд тамхи татах хүсэл төрүүлэгч огт байхгүй байсан ч шинэ нөхцөл байдал хуучин дурсамжуудыг сануулж магадгүй. Гэнэтийн тамхи татах хүсэл төрөхөд бэлтгэлтэй байж, тамхи бүү татаарай. 
  • Тамхи орлуулах зүйлсийг тээшиндээ хийгээрэй, чихэргүй бохь, гаа гэх мэт 
  • Таны тамхинаас гарах шалтгаануудыг бичсэн жижигхэн цаас эсвэл тамхинаас гарах төлөвлөгөөг биедээ авч яваарай. 
  • Тамхи татах хүсэл төрүүлэх хүчин зүйлсээс хол байгаарай. 

Цаашид шинэ мэдээлэл авч байхыг хүсвэл

та бидэнд имэйл хаягаа бичиж үлдээгээрэй.

Бусад нийтлэлүүд

Хайртай хүнээ тамхинаас гарахад туслая

Гэр бүл, найз нөхөд, хайртай хүнээсээ дэмжлэг авч байгаа хүмүүс тамхиа хаяхад илүү хялбар бөгөөд цаашдаа тамхи татахгүй байж чаддаг байна. Таны хайртай хүнд юу хамгийн сайхан бэ гэдгийг таамаглах амархан, гэхдээ хамгийн эхний алхам бол хэрхэн тэд нартаа тамхинаас гарахад нь тусалж болох талаар асуух хэрэгтэй.

TEDEd

Тамхи биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Тамхи эрүүл мэндэд хортой. Гэхдээ энэ нь шинэ мэдээлэл биш. Бид тамхины хор хөнөөлийн тухай хэдэн арван жил мэдсээр ирсэн. Тэгвэл тамхи эрүүл мэндэд яг хэрхэн нөлөөлдөг вэ? Тамхинаас гарахад бидний бие эргэн сэргэх үү? Кришна Судхир энэ талаар тайлбарлалаа.

Та тамхинаас гарахыг хүсэж байна уу?

Бидний бэлтгэсэн мессенжер чатад суурилсан цахим хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаарай.