Таныг залуужуулж, тамхигүй байхад туслах дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн хийснээр таны эрүүл мэндэд нөлөөлөх ашиг тус мөнгөөр үнэлэшгүй их юм.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Та хэдэн настай ч бай дасгал хөдөлгөөн хийх нь дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүстэй харьцуулахад танд илүү залуу, эрч хүчтэй, чийрэг биетэй байхад тусална. Энгийн дасгал хөдөлгөөн хийснээр таныг тамхи татахгүй байхад тусалж чадна. Та илүү бат бөх унтана, биеийн жин нэмэхгүйгээс гадна илүү эрч хүчтэй болно.

Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр :

• Цусны даралт буурна

• Чихрийн шижин хэв шинж 2, зүрхний шигдээс, харвалт болон хавдрын өвчлөлийн эрсдэл багасна

• Үе мөчний өвдөлт намдана

• Яс бэхжинэ

• Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт буурна

Дасгал хөдөлгөөн хийхээс өмнө эмчтэй уулзах шаардлагатай юу?

Ихэнх хүмүүс дасгал хөдөлгөөн хийхээс өмнө эмчтэйгээ зөвлөлддөггүй. Хэрэв та урьд нь эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй байсан ба хийхээр төлөвлөж байгаа бол эмчтэй зөвлөлдөж, танд тохирох дасгал хөдөлгөөний талаар мэдэж аваарай. Хэрэв та байнгын дасгал хөдөлгөөн хийдэг бол битгий зогсоогоорой. Дасгал хөдөлгөөн хийдэггүй бол доорх 5 алхамыг эхний үед ашиглаарай.

Дасгал хөдөлгөөн хийхэд туслах 5 алхам:

1. Хөдөлж эхлэх. Гадаа алх. Алхах нь бүх л насныханд тустай. Энэ нь галбиржуулж, илчлэг шатааж, яс бэхжүүлж, булчинг чангална. Багахан дасгал хүртэл таныг эрүүл байх, тамхи татахгүй байхад тусалж чадна.

2. Аажмаар эхлэх. Аажмаар эхлэх нь таныг цаашдаа дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг болоход өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. 7 хоногт 2-3 удаа 10 минутын турш алхах эсвэл 7 хоногт нэг удаа 3-4 удаа сунгалтын дасгал хийх. Та зорилтондоо хүрснээр эрүүл, эрч хүчтэй болно.

 3. Шинэ дасгал хөдөлгөөн турших. Өнөөдөр энгийн дасгал хөдөлгөөн, маргааш сунгалтын дасгал, нөгөөдөр эрчимтэй дасгал гэх мэт байж болно. Төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийх нь хөгжилтэй сонсогдохгүй байна гэж үү? Ууланд алхах, усан аеробекийн анги ч туршиж болно шүү. Найзыгаа тантай нэгдэхийг уриарай. Олон төрлийн дасгал хөдөлгөөн хийснээр таны булчингийн масс нөхөн төлжихөөс гадна хөгжилтэй байх болно.

4. Өдөр тутмын амьдралын дадал болгож, тууштай байх нь хэвшил болоход тусална. Төлөвлө! Танд хүсэл тэмүүлэл байхад дасгал хөдөлгөөн хийх амархан. Та магадгүй өдөр бүрийн ижил цагт, 7 хоногийн ижил өдрүүдэд, эсвэл амьдралын хэмнэлдээ тааруулан дасгал хөдөлгөөн хийх дуртай байхад л хангалттай. 7 хоног бүр дасгал хөдөлгөөн хийх төлөвлөгөө гаргах нь цаашдаа тууштай байхад тусална.

5. Идэвхтэй хөдөлгөөнөө бүртгэх. Та дасгал хөдөлгөөн хийнэ гэсэн зорилтуудаа тэмдэглэж, бүртгэж аваарай. Таны идэвхтэй хөдөлгөөнийг бүртгэхэд туслах аппликейшн, төхөөрөмж ашиглаарай.

Цаашид шинэ мэдээлэл авч байхыг хүсвэл

та бидэнд имэйл хаягаа бичиж үлдээгээрэй.

Бусад нийтлэлүүд

Сэтгэл гутрал

Сэтгэл гутралын үед анхаарах нь

Бүх хүнд уйтгарлаж, гуниж, сэтгэлээр унах явдал тохиолддог. Энэ бол амьдралын нэгээхэн хэсэг. Хэрэв энэ мэдрэмж хэдэн өдрийн турш үргэлжилж, таны өдөр тутмын ахуйд нөлөөлж байвал магадгүй та сэтгэл гутралаас болж шаналж байх талтай.

Та тамхинаас гарахыг хүсэж байна уу?

Бидний бэлтгэсэн мессенжер чатад суурилсан цахим хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаарай.