Хайртай хүнээ тамхиа хаяхад нь туслая!
Хэрэв таны хайртай хүн тамхиа хаяхад бэлэн биш бол та сэтгэлээр унах хэрэггүй.
Таны хайртай хүн өөрөө тамхиа хаях шийдвэрийг санаачлах хэрэгтэй. “Тамхинаас гарахад бэлэн биш байна уу” хуудсыг хайртай хүнтэйгээ хамт уншин, тамхинаас гарахад нь тусалж дэмжинэ гэдгээ хэлээрэй.
Хэрэв таны хайртай хүн тамхиа хаях шийдвэрээ гаргаж, оролдлого хийсэн бол та түүнд тусалж болохыг асуугаарай. Тэд ямар тусламж хамгийн их хэрэгтэй байгаагаа өөрсдөө сайн мэднэ.
Тэвчээртэй бай. Таны хайртай хүн тамхиа хаясны дараа хэдэн өдөр, хэдэн долоо хоног урьдын адил байхгүй байж мэднэ. Зарим хүмүүс тамхиа хаях анхны оролдлого хийх үедээ илүү цухалдсан, тавгүй байдаг. Энэ нь тамхинаас гарахад тохиолддог зүйлс гэдгийг санаарай, мөн та хайртай хүнээ дэмжих хамгийн чухал хүн гэдгээ бүү мартаарай. Таны хайртай хүн таныг тусалж байгаад баяртай байх болно.
Таны хайртай хүндээ тусалж болох арга замуудыг дурдвал:
- Тамхи орлуулагчийг бэлэн байлгах
- Тэднийг гадуур хоолонд урих, дуртай хоолыг нь бэлтгэх
- Тэднийг завгүй байлгахад туслах арга замуудыг хамт эрэлхийлэх
- Тэдний тамхигүй байгаа амжилтыг хамт тэмдэглэх
- Удахгүй шинж тэмдгүүд хөнгөн болохыг сануулах
- Тэдний сэтгэл санаа, мэдрэмжийг асууж, анхаарал халамж тавих
Анхаарах зүйлс:
- Тэдний тамхиа хаях хүчин чармайлтыг өөлж, үглэхгүй байх
- Тэднийг тамхиа хаях, цаашдаа тамхи татахгүй байна гэдэгт эргэлзэхгүй байх
- Тэдэнд тамхи санал болгохгүй байх
- Тэднийг эргэн тамхинд орж байна хэмээн тоглохгүй байх
Байнга зоригжуулж, урам өг!
Хэрэв таны хайртай хүн хэд хэдэн удаа тамхиа хаяхыг оролдсон, гэхдээ эргээд тамхи татаж эхэлсэн бол тамхи татахаа больсон хүмүүс ч гэсэн тамхинаас гарахаасаа өмнө хэд хэдэн удаа оролдлого хийсэн гэдгийг сануулаарай. Энэ удаад тэд тамхиа хаяж чадах болно.
Тэдний хажууд тамхи татахгүй байхыг бусдад сануулаарай. Учир нь тэдэнд тамхи татах хүслийг өдөөх магадлалтай. Тамхи татах хүслээ л давчихвал таны хайртай хүн тамхи татахгүй байх замдаа л байна.
Тамхи татдаг хүнд тамхинаас гарах талаарх цахим болон утсаар зөвөлгөө авахад туслаарай.