Дасгалын үеийн ачаалал даах чадварт тамхи хэрхэн нөлөөлдөг вэ?

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхи нь дасгал хөдөлгөөн хийх, ачаалал даах чадварт нөлөөлж, биемахбодийг бялдаржуулахад саад учруулдаг. Тамхи татах нь дасгал хөдөлгөөний гүйцэтгэлд хэд хэдэн замаар нөлөөлдөг.

Цус: Тамхи татах үед никотин болон нүүрс хүчлийн исэлийн нөлөөгөөр таны цус өтгөрч судас агшидаг. Дасгалын үед булчин хүчтэй ажиллаж, хүчилтөрөгчийг ихээр шаарддаг боловч тамхины улмаас нарийссан судсаар таны зүрх, булчин, бусад эрхтэнд очих цусан хамгамж удааширч дасгал хийхэд хүндрэлтэй болно.

Зүрх: Тамхи татах нь таны тайван үеийн зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Тайван үеийн зүрхний цохилт гэдэг нь таныг хөдөлгөөн хийгээгүй үед зүрх нэг минутад хэдэн удаа цохисонг заадаг. Дасгал хөдөлгөөн хийхэд зүрхний ачаалал улам нэмэгдэн цохилт нь аюултай түвшинд хүртэл өсдөг. Тайван үеийн зүрхний цохилтын тоо ихсэх нь үхэлд хүргэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Уушиг: Уушигны багтаамж сайтай, уушиг хэвийн ажиллагаатай байхад дасгал хөдөлгөөн хийж, ачаалал авах чадвар сайн байдаг. Харин тамхи татах нь уушигны багтаамжийг бууруулдаг. Учир нь тамхины охь нь уушигт нэвтэрснээр хүчилтөрөгчийг нэвтрүүлдэг цулцангийн ханыг гэтмээж, түүний уян хатан чанарыг алдагдуулдаг.  Тамхи татахад мөн цэр үүсгэж, уушигны агаар дамжуулдаг гуурсыг бөглөрүүлдэг. Өдөрт цөөхөн тамхи татсан ч энэ нь биемахбодийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүргэнэ.

Дасгалыг тамхинаас гарах хэрэгсэл болгоорой: Дасгал хөдөлгөөн хийх нь таны тамхинаас гарах төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм шүү. Дасгал хийх нь тамхи татах хорхойсол буюу никотиныг үгүйлэх хам шинжийг, стрессийг бууруулахад тусалдаг. Тамхинаас гарсны дараа зүрхний цохилт буурч цусны эргэлт сайжирсанаар уушигны үйл ажиллагаа сэргэж, дасгал хөдөлгөөн хийх чадвар нэмэгдэнэ.

Цаашид шинэ мэдээлэл авч байхыг хүсвэл

та бидэнд имэйл хаягаа бичиж үлдээгээрэй.

Бусад нийтлэлүүд

TEDEd

Тамхи биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Тамхи эрүүл мэндэд хортой. Гэхдээ энэ нь шинэ мэдээлэл биш. Бид тамхины хор хөнөөлийн тухай хэдэн арван жил мэдсээр ирсэн. Тэгвэл тамхи эрүүл мэндэд яг хэрхэн нөлөөлдөг вэ? Тамхинаас гарахад бидний бие эргэн сэргэх үү? Кришна Судхир энэ талаар тайлбарлалаа.

Та тамхинаас гарахыг хүсэж байна уу?

Бидний бэлтгэсэн мессенжер чатад суурилсан цахим хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаарай.