Тамхи биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Тамхи эрүүл мэндэд хортой. Гэхдээ энэ нь шинэ мэдээлэл биш. Бид тамхины хор хөнөөлийн тухай хэдэн арван жил мэдсээр ирсэн. Тэгвэл тамхи эрүүл мэндэд яг хэрхэн нөлөөлдөг вэ? Тамхинаас гарахад бидний бие эргэн сэргэх үү? Кришна Судхир энэ талаар тайлбарлалаа.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Эх сурвалж: https://ed.ted.com/lessons/how-do-cigarettes-affect-the-body-krishna-sudhir

Тамхи бидний биед муу. Энэ гэхдээ мэдээ биш. Бид тамхины уршгийг олон жилийн турш мэдэж байсан. Гэхдээ тамхи яг яаж биднийг хордуулдаг вэ? Тамхины орц найрлагад байдаг бодисууд бидний биед хэрхэн тархаж, тамхинаас гарах үед биед ямар өөрчлөлт гардгийг харцгаая.

Тамхины утааг амьсгалах бүрт 5000 гаруй химийн бодис биеийн эсүүдтэй нийлдэг. Эхлээд давирхай буюу хар, резинлэг материал шүд, буйлыг бүрхэх бөгөөд шүдний пааланг гэмтээж, цоорол үүсгэдэг. Цаг хугацаа өнгөрөхөд утаа нь хамрын мэдрэлийн эсүүдийг гэмтээж үнэрлэх чадвар алдуулна. 

Амьсгалын зам болон уушгинд халдвар авах магадлалыг нэмэгдүүлж, бронхит болон эмфизема зэрэг архаг өвчинд өртөмхий болгоно. Энэ нь амьсгалын замыг цэвэр байлгах үүрэг бүхий үсэнцэрүүдийг гэмтээснээр үүсдэг. Улмаар уушиг, цусны хооронд хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн солилцоог явуулдаг жижиг уутанцарууд буюу уушигны цулцанг дүүргэдэг. Нүүрстөрөгчийн дан исэл гэх хортой хий цусны мембранд хүрч, цусны бөөмд наалдаж, биеэр гүйх хүчилтөрөгчийг тасалдуулдаг байна. Энэ нь тамхи татах нь хүчилтөрөгчийн дутагдал, амьсгаадалт үүсгэдэг нэг шалтгаан юм. 

10 секундын дотор никотин хэмээх бодис цусаар дамжин тархинд хүрч, допамин болон эндорфин зэрэг мэдрэлийн импульс дамжуулдаг бодис ялгаруулж таатай мэдрэмж төрүүлдэг учир тамхи татах нь донтолт үүсгэдэг. Тамхинд агуулагддаг никотин бол бусад бодисууд нь цусны судсуудыг агшааж, эмзэг ханыг нь гэмтээж, улмаар цусны эргэлийг багасгадаг. Эдгээр нь судасны ханыг зузааруулж, цусны ялтсан эсний наалдамхай байдлыг нэмэгдүүлж бөглөрөл үүсэх, зүрхний шигдээс болон цусны даралт харвах магадлалыг ихэсгэдэг. 

Тамхин доторх маш олон химийн бодис хавдар үүсэх магадалтай ДНК-д мутаци үүсгэдэг. Түүнчлэн хүнцэл, никель зэрэг орцууд нь ДНК засварлах үйл ажиллагааг тасалдуулж, биеийн хорт хавдартай тэмцэх чадварыг алдагдуулдаг. АНУ-д гурван үхэл тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй байна.

Гэхдээ зөвхөн уушгины хорт хавдар ч бус. Тамхи татах нь маш олон эд, эрхтэнд хорт хавдар үүсгэж нүдний хараа муутгаж ясыг сийрэгжүүлдэг. Эмэгтэйчүүд жирэмслэхэд хүндрэлтэй болгож эрчүүдэд бэлгийн сулрал үүсгэдэг.

Харин тамхинаас гарсан хүмүүст тэр даруй бөгөөд уртын хугацаанд маш олон сайн нөлөө илэрч эхэлдэг.

Сүүлийн тамхиа татснаас 20 минутын дараа зүрхний хэм, цусны даралт хэвийн хэмжээнд хүрнэ. 12 цагийн дараа, нүүрстөрөгчийн дан исэл хэвийн хэмжээнд хүрч, цусны хүчилтөрөгч дамжуулах чадвар нэмэгддэг. Тамнхинаас гарснаас нэг өдрийн дараа цусны даралт, зүрхний хэм хэвийн болж, зүрхний шигдээс болох магадлал бууна. Хоёр өдрийн дараа амтлах, үнэрлэх мэдрэмж буцаж сэргэнэ.

Уушиг нэг сарын дараа эрүүлжиж ханиах, амьсгаадах нь багасна. Амьсгалын зам, уушигны үсэрхэг эдүүд хэдэн 7 хоногийн дараагаар сэргэж 9 сарын дараа буцаж эдгэн, халдвараас хамгаалж эхэлнэ. 

Нэг жилийн дараа зүрх судасны үйл ажиллагаа сайжирч өвчлөх магадлал хоёр дахин багасна. Таван жилийн дараа цусны бөглөрөл үүсэх магадлал багасч цус харвах магадлал буурсаар байна. 10 жилийн дараа уушигны хавдар тусах магадлал 50 хувиар буурдаг нь ДНК-гаа эмчлэх биеийн чадвар сэргэсэнтэй холбоотой. 15 жилийн дараа зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал тамхи татдаггүй хүнтэй ижил болно. 

Энэ гэхдээ амархан биш. Тамхинаас гарах нь никотины дутагдал үүсгэж улмаар сэтгэл гутрал үүсгэж болно. Азаар энэ нь зөвхөн түр зуурынх. Тамхинаас гарах олон аргууд бий болсон учир улам л амар болж байна. Бохиор никотин орлуулах бохь, арьсны наалт, хүлхдэг эм цацлага зэрэг нь тамхинаас гарахад туслана. Тархинд никотин хүлээн авагчийг өдөөж, өөр нэмэлт хортой химийн элементгүйгээр тамхи татах хүслийг зогсооно. Зөвлөгөө, дэмжлэгийн бүлгүүд зан төлөв, сэтгэл заслын эмчилгээ болон тохиромжтой хэмжээний дасгал хөдөлгөөн тамхинаас гарахад тусалдаг.

Энэ нь мэдээж сайн зүйл учир нь тамхинаас гарах нь та болон таны биеийг эрүүл байх замд буцаан оруулна. 

Translated by Marla Munkh-Achit

Reviewed by Sundari Enkhtugs

Цаашид шинэ мэдээлэл авч байхыг хүсвэл

та бидэнд имэйл хаягаа бичиж үлдээгээрэй.

Бусад нийтлэлүүд

Цуу яриа

Жирэмсэн үедээ тамхи татахтай холбоотой 6 цуу яриа

Та өөрийн болон хүүхдийнхээ төлөө тамхинаас бүр мөсөн татгалзахаар шийдсэн бол төлөвлөгөөгөө гэр бүл, найз нөхөддөө хэлээрэй. Жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүд ойр дотныхоо хүмүүсээс дэмжлэг авснаар тамхинаас илүү хүрдан, амжилттай гарч чаддаг.

Та тамхинаас гарахыг хүсэж байна уу?

Бидний бэлтгэсэн мессенжер чатад суурилсан цахим хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаарай.