60+ настай хүмүүст зориулав.
smokefree 60+

Таны мэддэггүй тамхи

Таны  татаж буй тамхин дахь химийн бодис болон тамхины шалтгаант хор хөнөөлийн талаар мэдэж авцгаая.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Никотин гэж юу вэ?

Никотин нь тамхинд агуулагдах хурдан үйлчилдэг, донтуулдаг хорт бодис юм. Таны зүрхний хэмнэл, цусны даралт, уураг тархины химийн урвал болон сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлдөг. Таны бие махбод өдөр бүр их хэмжээний никотинийг хүлээж аваад дасал болчихсон тул тамхи татахгүй байхаар тамхинд хорхойсох мэдрэмж төрж эхэлдэг.

Никотин үнэхээр донтуулдаг уу?

Тийм. Никотин биед орсноор допамин буюу тааламжтай мэдрэмж төрүүлдэг даавар ялгарах хүчин зүйл болдог. Тархи таны тааламжтай мэдрэмж авсныг санан, дахин тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд никотинд хорхойсож эхэлдэг. Таны тархи никотинд хорхойсож байгаа мэдрэмжийг өдөөж, никотинийг нь өгөх тусам хорхойсох мэдрэмж улам хүчтэй нэмэгдэнэ. Никотин үгүйлэх шинж тэмдэг ихэвчлэн тамхи татаад 2-3 цагийн дараа допамины хэмжээ буурангуут бий болдог.

Хэрэв та өдөр бүр тамхи татдаг, ялангуяа өдөрт 10 ба түүнээс дээш татдаг бол та никотинд донтсон байж болзошгүй. Хэрэв та тамхигүйгээр удаан хугацаагаар байх хүндрэлтэй эсвэл тамхиа хаяхыг оролдож байхдаа маш хүчтэй үгүйлэх шинж тэмдэг илэрч байсан бол таны никотиний хамаарлын түвшин их байх магадлалтай. Та никотины хамааралтай юу? Никотинд хамааралтай эсэхээ сорилоор шалгаарай.

Тамхи асаасны дараа юу болдог вэ?

Таны тамхины нэг соролт бүрт никотин тархи руу 10 секундын хугацаанд хүрнэ. Хэрэв та нэг тамхийг 10 сорж, өдөрт бүтэн хайрцаг тамхи татдаг бол 200-аас дээш никотиний цохилтыг өдөрт хүлээн авч байна гэсэн үг. Хэрэв та 25 жилийн турш тамхи татсан бол та ойролцоогоор 2 сая никотиний цохилтыг амьдралынхаа туршид авсан гэсэн үг.

Тамхи асаах бүрт 7000 төрлийн химийн бодисийг агаарт ялгаруулж, өөрийн биедээ шингээж байна. Дор хаяж, 69 нь хавдар үүсгэдэг химийн бодис байдаг. “Натурал” болон “донтуулдаггүй” гэсэн тамхинууд нь бусад тамхинаас аюулгүй гэсэн үг биш. Адилхан аюултай химийн бодисыг ялгаруулдаг. Таны эргэн тойронд энэ хорт утаагаар амьсгалсан ямар ч хүнд адилхан нөлөөлж эрүүл мэндэд нь хортой байдаг.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Бусад тамхин бүтээгдэхүүн

Та хааяа гаанс, навчин тамхи эсвэл зажилдаг тамхи хэрэглэдэг үү? Эдгээр тамхин бүтээгдэхүүнүүд нь янжууртай ижилхэн биед хортой нөлөөтэй. Навчин тамхи, гаанс эсвэл та өөрийн тамхийг ороож хэрэглэх нь янжуур тамхийг бодвол хор багатай гэсэн үг биш юм. Янжуур тамхитай адил олон өвчин эмгэгийн эхлэл болдог.

Навчин тамхи

Навчин тамхийг та сорж амьсгалаагүй байсан ч амны болон хоолойны хорт хавдар үүсэх эрсдэлтэй. Навчин тамхи татдаг өндөр настнууд тамхи татдаггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг. Навчин тамхины утаа нь хорт бодис илүү ихээр ялгаруулдаг ба эргэн тойрны хүмүүс дам тамхидалтанд өртөж буй хүмүүстэй нэгэн адил хортой.

Тамхиа өөрөө ороох

 Энэ төрлийн тамхи нь янжуур татахаас аюулгүй сонголт гэсэн үг бас л биш юм. Янжуур тамхитай нэгэн адил хортой ба мөн л  хавдар үүсгэх болон эрүүл мэндийн асуудлуудыг бий болгодог байна.

Гаанс

Гаанс янжуур татах болон гаансан тамхи татах нь ижил хэмжээний эрсдэл учруулдаг. Гаансан тамхи татах нь тархинд цус харвах, зүрх судасны өвчин болон ам, уушигны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Утаагүй тамхи

Утаагүй тамхи нь 28 төрлийн хорт хавдар үүсгэгч хүчин зүйлс болохоос гадна давсны агууламж өндөртэй. Хэрэв та утаагүй тамхин бүтээгдэхүүн хэрэглэвэл танд ам, залгиурын эмгэгүүд,, хавдар болон зүрхний өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Утаагүй тамхи ч гэсэн донтуулдаг. Тамхин бүтээгдэхүүнүүд нь утаа гаргадаггүй байлаа гээд хор багатай гэсэн үг биш шүү.

Бүх тамхи хортой. Өөрийгөө болон хайртай хүнээ тамхин бүтээгдэхүүнтэй холбоотой хор хөнөөлөөс хамгаалах хамгийн сайн арга бол тамхи татахаа болих юм.

Электроник тамхи

Электроник тамхинууд нь зайгаар ажилладаг, никотин агуулсан шингэн,  халаах бүтэцтэй төхөөрөмж юм. Халаахад ялгарсан уурыг сорж татахад никотин нь уурын дуслаар биед нэвтрэн шингэдэг. Электрон тамхины шингэн нь никотин, пропилен гликол, глицерин, амт үнэр оруулагч болон бусад химийн бодисуудыг агуулдаг. Никотин нь янжуур болон бусад тамхин бүтээгдэхүүнтэй нэгэн адил донтуулах үйлчилгээтэй бодис юм. Электрон тамхи нь хортой бодисууд болох амт, үнэр оруулагч (жишээ нь диацетил болох уушигны өвчлөл үүсгэдэг), метал (хар тугалга) болон бусад хавдар үүсгэгч химийн бодисуудыг агуулдаг гэж судалгаагаар дүгнэжээ. Электрон тамхи үйлдвэрлэдэг болон борлуулдаг компаниуд нь Хүнс, эмийн хяналт (FDA)-ын дүрэм, журмыг мөрдөх ёстой. Тухайлбал,  зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүмүүс электрон тамхи худалдаж авахыг зөвшөөрнө. Судлаачид электрон тамхи болон түүний хэрэглээний талаар мэдээлэл цуглуулахаар шаргуу ажиллаж байна. Эдгээр мэдээлэл нь цаашдын дүрэм журамд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүмүүст электрон тамхийг хэрэглэснээр эрүүл мэндэд ямар хохирол учруулах талаар мэдээлэл өгнө.

Электрон тамхи нь Хүнс, эмийн хяналт (FDA)-аас тамхинаас гарахад туслах хэрэгсэл гэж зөвшөөрөгдөөгүй. Судалгаанаас харахад тамхинаас гарахад электрон тамхи үр дүнтэй гэсэн хязгаарлагдмал нотолгоо л байна.  Тамхинаас гарах аюулгүй, үр дүнтэй, батлагдсан аргууд байдаг. Танд тохирох тамхинаас гарах аргуудыг мэдэж аваарай.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation