60+ настай хүмүүст зориулав.
smokefree 60+

Яагаад тамхинаас гарах ёстой вэ?

Тамхинаас гарах нь хэзээ ч оройтдоггүй ба бүх насныханд хамааралтай асуудал юм. Гарах олон арга байдаг боловч хамгийн гол нь бусдаас нэмэлт тусламж, дэмжлэг авах явдал юм.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхинаас гарах хамгийн тохиромжтой хугацаа бол ЯГ ОДОО юм.

Тамхиа хаясан маш олон хүмүүсийн эрүүл мэнд сайжирч, өөртөө итгэлтэй болж, эрч хүчтэй болсон.

Та яагаад тамхиа хаях ёстой вэ?

Тамхи татдаг ихэнх хүмүүс тамхиа хаяхыг хүсдэг нь үнэн. Учир шалтгаан нь энгийн байдаг. Тэд амьдралынхаа турш тамхинаас хамааралтай байхыг хүсдэггүй. Та тамхиа хаявал дараах зүйлийг итгэлтэйгээр хэлж чадна: 

  • Би өөрөөрөө маш их бахархана
  • Би илүү сайн төвлөрч, эрч хүчтэй болно
  • Би өөрийн амьдралаа илүү хянаж чадна
  • Би илүү их мөнгөтэй болно
  • Миний бие махбодь илүү сайхан болно
  • Би илүү сэтгэл татам болно
  • Би тамхи татах, асаагуур хайх, тамхи худалдаж авах цагаа өөр үр бүтээлтэй зүйлд зарцуулна

Тамхиа хаясны дараа хэдхэн долоо хоног болоход таны сэтгэл санаа тайвширна.  Илүү эрч хүчтэй, тайван, өөртөө итгэлтэй болж,  өөрөөрөө бахархах болно.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхиа хаясны дараа таны чөлөөт цаг нэмэгдэнэ. Тэр мөчийг ашиглах илүү сонирхолтой зүйлсийг олоорой. Жишээ нь, та:

  • Хийж үзээгүй зүйлдээ хүчээ сорих
  • Сургалтанд сууж, шинэ зүйлд суралцах
  • Шинэ хоббитой болох
  • Цэцэг ургамал тарих
  • Сайн дурын ажил, хүмүүнлэгийн ажилд оролцох

Өмнө нь тамхи татдаг байсан хүмүүс чөлөөт цагаа юунд зарцуулсаныг дурдвал:

  • Гэрэлээ хоол хийх дуртайгаа мэдсэн бөгөөд хувийн хоолны үйлчилгээ эхлүүлсэн
  • Дулам гуай ач, зээ нартаа малгай, бээлий, хөнжил нэхэж, нийтийн алхалтын багийн гишүүн болсон
  • Тулгаа гитараа дахин тоглож эхэлсэн ба одоо тамхигүй хамтлагийн гишүүн болсон.

Дээрх жишээнүүд тамхиа хаяснаар чөлөөт  цагаа хэрхэн өнгөрүүлэх санаа юм. Та тамхиа хаях шалтгаануудыг дахин нэг эргэцүүлэн бодоорой. Өөрийгөө тамхи татдаггүй хүмүүсийн нэгэн адил эрч хүчтэй, сайхан мэдрэмжтэй байна гээд төсөөлөөд үз дээ. Та яахаар шийдэв? 

60 ба түүнээс дээш насны тамхи татдаг хүмүүс тухайн насны тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй, амархан ядрах гэх мэт эрүүл мэндийн илүү их асуудалтай байдаг.

Танд эдгээр асуудлуудаас өнгөрсөн хэдэн жилд тулгарч байсан уу?

  • Амархан ядрах
  • Амьсгаадах, амьсгалахад хүндрэлтэй, амьсгал давчдах, байнга ханиалгах эсвэл цээжээр хүнд оргих
  • Эмфезем, уушигны архаг үрэвсэл, уушигны архаг бөглөрөлт өвчин эсвэл багтраагаар өвчлөх
  • Гар, хөлийн үзүүр чимчигнэх, бадайрах
  • Өвдөлт, цээж давчдах, зүрхний өвчин эсвэл зүрхний шигдээсээр өвдөх
  • Унтаж чадахгүй байх
  • Нүдний болор цайх
  • Цусны даралт ихдэх
  • Ходоодны шарх үүсэх
  • Чихрийн шижин хүндрэх
  • Амны шарх, буйлны үрэвсэл, ихүүн амьсгал үүсэх
  • Яс сийрэгжих

Тамхи татсанаар танд тохиолдсон эрүүл мэндийн асуудлаа улам муутгах эсвэл шинэ өвчин эмгэгтэй болж магадгүй.

Би яагаад яг одоо тамхиа хаях ёстой вэ?

  • Эрүүлжиж, улам эрүүл байхыг хүснэ
  • Тамхиа хаяхыг эмч зөвлөсөн
  • Миний эрүүл мэндийг үгүй хийх хавдар, зүрхний шигдээс, тархинд цус харвалт, эмфизем, архаг бронхит зэрэг уушигны үрэвсэлт өвчнүүд, нүдний болор цайх гэх мэт олон өвчний эрсдэлийг багасгана.
  • Бага ханиалгаж, илүү чөлөөтэй амьсгална
  • Илүү цагаан шүдтэй болж, эрүүл буйлтай болно

Тамхиа хаясан тэр мөчөөс гарах эерэг өөрчлөлтүүдийг хараарай. Тамхиа татсаны дараах 20 минутанд таны биед эрүүлжих өөрчлөлтүүд эхэлж, хэдэн жилээр үргэлжилдэг. Тамхиа хаяснаар та амьдралдаа эрүүл өдрүүдийг авчирна.

Би уушигны хавдрын эрт илрүүлэгт орох шаардлагатай юу?

Тамхи татах нь уушигны хавдрын шалтгаан болдог. Таны татсан тамхины тоо,  хугацаанаас хамаарч хорт хавдрын эрсдэл нэмэгдэнэ. Уушигны хавдар ихэнхдээ 55 ба түүнээс дээш насны хүмүүст илүүтэй тохиолдож, оношлогддог. Сайн мэдээ гэвэл, та тамхиа хаяснаар хавдар үүсэх эрсдэлийг бууруулж чадна. Мөн уушигны хавдрыг эрт илрүүлэх сорилууд бий шүү.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Та тамхиа хаяж, тамхинд зарцуулдаг мөнгөө хэмнэх боломжтой.

Би яагаад яг одоо тамхиа хаях ёстой вэ?

Тамхины үнэ өссөөр байна. Хэрэв та өдөрт 1 хайрцаг тамхи татдаг бол дунджаар 7 хоногт 40000 төгрөг зарцуулж байна. 2020 оны нэг хайрцаг тамхины дундаж үнээр тооцвол та өнөөдрөөс тамхиа хаясан гэж үзвэл хэр их мөнгөө хэмнэх байснаа тооцож үзээрэй

Та тамхи таталгүйгээр хэмнэсэн мөнгөөрөө юу хийх боломжтой вэ?

Тамхинд зориулдаг мөнгөөрөө та  юу хийж болох талаараа бодоорой.

  • Тамхиа хаясан зарим хүмүүс хэмнэсэн мөнгөөрөө өөрийгөө урамшуулахад зарцуулсан. Энэ нь тамхинаас гарах үед зарцуулсан тэвчээр, тууштай зүтгэлийг үнэлсэн гайхалтай шагнал болсон байна.
  • Хадгаламж нээлгэж, мөнгөө өсгөж болно
  • Мөнгөө цуглуулаад аялах, зугаалах, дугуй авах, ном авах зэрэг зүйлдээ зарцуулж болно
  • Та тогтмол орлоготой юу? Та тамхинд зарцуулж буй мөнгөө хадгалснаар таны амьдралд ямар их тус нэмэр болох талаар мэдэх үү?

Тамхинаас гарсан хүмүүс хадгалсан мөнгөө гайхалтай зүйлд ашигласан олон сайн туршлагууд байна.

  • Сүхээ 7 хоног, сар, жил тамхигүй байж чадсандаа өөрийгөө шагнасан төдийгүй зээлийн барьцаагаа төлж чадсан байна.
  • Тулгаа хадгалсан мөнгөөрөө мөрөөдөж байсан үнэтэй гитараа авч чадсан
  • Тунгаа тамхинаас гарч, 2 жилийн турш хадгалсан мөнгөөр гэр бүлээрээ олон жил төлөвлөсөн амралтанд явахаар болсон байна.

Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралд тайван амгалан өдрүүдийг бий болгохоос гадна тэдэнтэйгээ хамт өнгөрүүлэх хугацаа нэмэгдэнэ.

Би яагаад яг одоо тамхинаас гарах ёстой вэ?

Та тамхи татсанаар эргэн тойрныхоо хүмүүсийг  ялангуяа хайртай  ач, зээ нараа  хордуулж байна гэсэн үг. Учир нь:

  • Дам тамхидалтанд өртөж буй хүүхдүүд үе тэнгийнхэнээ бодвол чихний үрэвсэл, уушигны үрэвсэл, ханиад, хатгаагаар өвчлөх нь илүү байдаг.
  • Тамхи татдаг хүмүүстэй хамт амьдардаг хүүхдүүдийн харшил болон багтраа нь илүү хүндрэх талтай.
  • Дам тамхидалтанд өртөж, тамхины утаагаар амьсгалсан хүмүүс ихэвчлэн уушигны хавдар болон зүрхний өвчнөөр нас бардаг байна.

Хэрэв та хайртай хүмүүсийнхээ төлөө тамхинаас гарвал дараах зүйлийг бардам хэлж чадна:

  • Би гэр бүл, найзуудаа дахиж дам тамхидалтанд өртүүлэхгүй
  • Би хүүхдүүд болон ач зээдээ зөв үлгэр дуурайлал болно
  • Найзууд, гэр бүл, ажлын хамт олон надаар бахархана

Тамхинаас гарсны дараа танд бий болох нэмэлт цагийг хайртай хүмүүстэйгээ хэрхэн өнгөрүүлж болох талаар бодоорой.  “Тэр муухай үнэртэж байна” гэж хэлүүлэх, “татсан тамхи ач зээ нарт муугаар нөлөөлөх вий” гэж санаа зоволгүйгээр ач зээ нараа асардаг болсон.

  • “Найзыгаа дам тамхидалтанд өртүүлчих вий” гэж зоволгүйгээр цагийг хамт өнгөрүүлдэг болсон гэх мэт

Та яагаад тамхиа хаях ёстой вэ?

Хүний нас өндөр болж байгаа амьдралын чухал өөрчлөлт нь стресс, уйтгар гуниг, сэтгэл зовних шалтгаан болох талтай. Жишээ нь: ойр дотны хайртай хүн нас барах, тэтгэвэрт гарах эсвэл хүнд, ноцтой өвчинд нэрвэгдэх гээд үнэхээр хүмүүсийг гунигт автуулж, сэтгэлийг нь түгшээдэг. Заримдаа сэтгэл гутрал, уй гашууг хооронд нь ялган таних хэцүү байдаг. Өндөр настай ихэнх хүмүүсийн сэтгэл хөдлөлийн тэнцвэр эргээд хэвийн болдог. Гэхдээ зарим хүмүүст уйтгар, гуниг үргэлжилсээр байдаг тул тэдэнд тусламж зайлшгүй хэрэгтэй.

Хөгшин настай хүмүүс сэтгэл гутралд орох нь элбэг гэдгийг санах нь чухал. Энэ нь нас ахиж, хөгшрөлтийн нэг хэсэг биш юм. Өндөр настай ихэнх хүмүүс эрүүл мэндийн асуудалтай байсан ч амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж судлагджээ. Өндөр настай хүмүүс сэтгэл гутралаар шаналсан ч мэдэгдэлгүй өнгөрдөг байна. Учир нь өөрийн мэдрэмжийн талаар ярих хүсэлгүй эсвэл шинж тэмдэг нь бүдэг илэрдэг учраас эмч нар сэтгэл гутралыг сэжиглэдэггүй байна

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation