60+ настай хүмүүст зориулав.
smokefree 60+

Тамхиа хаяхад бэлэн биш байна уу?

Та урьд өмнө нь тамхиа хаяхыг оролдож байсан, хаяхаар шийдсэн эсвэл та зүгээр л тамхинаас гарахад бэлэн биш байгааг бид ойлгож байна. Тамхинаас татгалзах санаануудыг манай цахим хуудаснаас авах боломжтой.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхиа хаях оролдлого бүтэлгүйтэхэд буруу ойлголтууд нөлөөлөх талтай:

Эдгээрийн аль нь танд байна вэ?
  • Тамхи намайг тайвшруулдаг. Та тамхи татахаа болино гэхээс яагаад түгшээд байна? Таныг тайвшруулах мэдрэмж бол никотин биш харин түүний хамаарлаас ангижрах явдал юм. Тамхинаас гарсан ихэнх хүмүүс тамхигүйгээр аз жаргалыг илүү мэдэрсэн гэдэг.
  • Би өмнө нь оролдсон ч тамхинаас гарч чадаагүй. Энэ нь та бүтэлгүйтсэн гэсэн үг биш. Та тамхиа хаях дадлага хийсэн гэж ойлго. Тамхи татагчид тамхинаас гарахаас өмнө хэд хэдэн удаагийн оролдлого хийж байж тамхинаас бүр мөсөн гардаг болохыг судалгаанууд харуулсан. Тиймээс бүү шантар.
  • Тамхиа хаявал миний жин ихээр нэмэгдэнэ.  Жин нэмэх айдаснаас болж хүмүүс тамхиа хаях оролдлого ч хийдэггүй байна. Тамхиа хаяхыг оролдогчид болон тамхинаас гарсан хүмүүс жин нэмэх асуудлаа шийдвэрлэж чадахгүйн улмаас буцаад тамхиа татах талаар боддог байна. Тиймээс тамхиа хаяхдаа эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй. Тамхинаас татгалзах нь ямар давуу талтай болохыг дахин нэг тунгаагаарай. Эдгээр холбоосууд дээр дарж дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолтын талаар мэдэж аваарай.
  • Тамхиа хаяхаар оролдож байх үедээ уур уцаартай, тайван бус болж, анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байсан. Эдгээр нь никотин үгүйлэх үед гардаг шинж тэмдгүүд юм. Гэхдээ энэ шинж тэмдгүүд нь таны биемахбодь никотины хамаарлаас өөрийгөө эмчлэн, сэргэж буйг илэрхийлж байна. Энэ мэдрэмжүүд эхний хэдэн долоо хоногт маш хүчтэй байж болох ч хэсэг хугацааны дараа ор мөргүй болно. Танай цахим хуудаснаас  никотин үгүйлэх шинж тэмдгүүд илрэх үед авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. 
  • Миний амьдралд их зүйл тохиолдож, өөрчлөгдсөн. Тиймээс тамхиа хаяж чадах болов уу? Бид өөрчлөлт, шинэчлэлийн цаг үед амьдарч байна. Та магадгүй ажил дээрээ ачаалалтай эсвэл саяхан найз эсвэл гэр бүлийн гишүүнээ алдсан байж магадгүй. Энэ бүх өөрчлөлт хүнд хэцүү байдаг. Гэхдээ урьд нь тамхи татдаг байсан ихэнх хүмүүс тамхиа хаясны дараа эдгээр хүнд, хэцүү бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээ, эрч хүчтэй болсон гэж байна.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Танд эдгээр асуудлуудаас өнгөрсөн хэдэн жилд тулгарч байсан уу?

  • Амархан ядрах
  • Амьсгаадах, амьсгалахад хүндрэлтэй, амьсгал давчдах, байнга ханиалгах эсвэл цээжээр хүнд оргих
  • Эмфезем, уушигны архаг үрэвсэл, уушигны архаг бөглөрөлт өвчин эсвэл багтраагаар өвчлөх
  • Гар, хөлийн үзүүр чимчигнэх, бадайрах
  • Өвдөлт, цээж давчдах, зүрхний өвчин эсвэл зүрхний шигдээсээр өвдөх
  • Унтаж чадахгүй байх
  • Нүдний болор цайх
  • Цусны даралт ихдэх
  • Ходоодны шарх үүсэх
  • Чихрийн шижин хүндрэх
  • Амны шарх, буйлны үрэвсэл, ихүүн амьсгал үүсэх
  • Яс сийрэгжих

Тамхи татсанаар танд тохиолдсон эрүүл мэндийн асуудлаа улам муутгах эсвэл шинэ өвчин эмгэгтэй болж магадгүй.

Та урьд нь тамхиа хаяхаар оролдож байсан уу?

Дараагийн удаа та тамхиа хаях үедээ дахин татахаас сэргийлэн байнга санаж байх гурван аргыг сануулъя:

  1. Эгзэгтэй үе нь таныг буцаад тамхиа татахыг бүү зөвшөөр. Тамхиа аажмаар хаях үед таныг дэмжиж байгаа хэн нэгэнтэй ярилцаарай. Урьд нь тамхи татдаг байсан хүмүүс дасгал хөдөлгөөн, иога, залбирал болон шинэ хобби нь тамхи татах хорхойслыг дарахад болон даван туулахад тустай байсан гэж хэлсэн байдаг.
  2. Болгоомжтой байгаарай. Өөрийгөө аль болох завгүй байлга, тамхи татмаар санагдах, тамхи татах нөхцөл үүсэх үед тамхийг гаа, бохь, хатуу чихрээр орлуулахыг хичээгээрэй. Тамхи татах хүсэл хормын дараа л алга болдог.
  3. Нэг ширхэг тамхи таныг буцаагаад тамхичин болгохгүй. Нэг ширхэг тамхи татаад эргэн тамхинд бүү ороорой. Тамхи таныг дахиж хөнөөхийг бүү зөвшөөрөөрэй. Алдаанаасаа суралц. Дараагийн удаа та тамхи татахгүй байж чадна.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation