Тамхинаас гарах нь хэзээ ч оройтдоггүй ба бүх насныханд хамааралтай асуудал юм. Гарах олон арга байдаг боловч хамгийн гол нь бусдаас нэмэлт тусламж, дэмжлэг авах явдал юм.
Тамхи татдаг ихэнх хүмүүс тамхиа хаяхыг хүсдэг нь үнэн. Учир шалтгаан нь энгийн байдаг. Тэд амьдралынхаа турш тамхинаас хамааралтай байхыг хүсдэггүй. Та тамхиа хаявал дараах зүйлийг итгэлтэйгээр хэлж чадна:
Тамхиа хаясны дараа хэдхэн долоо хоног болоход таны сэтгэл санаа тайвширна. Илүү эрч хүчтэй, тайван, өөртөө итгэлтэй болж, өөрөөрөө бахархах болно.
Дээрх жишээнүүд тамхиа хаяснаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх санаа юм. Та тамхиа хаях шалтгаануудыг дахин нэг эргэцүүлэн бодоорой. Өөрийгөө тамхи татдаггүй хүмүүсийн нэгэн адил эрч хүчтэй, сайхан мэдрэмжтэй байна гээд төсөөлөөд үз дээ. Та яахаар шийдэв?
Тамхи татсанаар танд тохиолдсон эрүүл мэндийн асуудлаа улам муутгах эсвэл шинэ өвчин эмгэгтэй болж магадгүй.
Тамхиа хаясан тэр мөчөөс гарах эерэг өөрчлөлтүүдийг хараарай. Тамхиа татсаны дараах 20 минутанд таны биед эрүүлжих өөрчлөлтүүд эхэлж, хэдэн жилээр үргэлжилдэг. Тамхиа хаяснаар та амьдралдаа эрүүл өдрүүдийг авчирна.
Тамхи татах нь уушигны хавдрын шалтгаан болдог. Таны татсан тамхины тоо, хугацаанаас хамаарч хорт хавдрын эрсдэл нэмэгдэнэ. Уушигны хавдар ихэнхдээ 55 ба түүнээс дээш насны хүмүүст илүүтэй тохиолдож, оношлогддог. Сайн мэдээ гэвэл, та тамхиа хаяснаар хавдар үүсэх эрсдэлийг бууруулж чадна. Мөн уушигны хавдрыг эрт илрүүлэх сорилууд бий шүү.
Тамхины үнэ өссөөр байна. Хэрэв та өдөрт 1 хайрцаг тамхи татдаг бол дунджаар 7 хоногт 40000 төгрөг зарцуулж байна. 2020 оны нэг хайрцаг тамхины дундаж үнээр тооцвол та өнөөдрөөс тамхиа хаясан гэж үзвэл хэр их мөнгөө хэмнэх байснаа тооцож үзээрэй
Тамхинд зориулдаг мөнгөөрөө та юу хийж болох талаараа бодоорой.
Та тамхи татсанаар эргэн тойрныхоо хүмүүсийг ялангуяа хайртай ач, зээ нараа хордуулж байна гэсэн үг. Учир нь:
Тамхинаас гарсны дараа танд бий болох нэмэлт цагийг хайртай хүмүүстэйгээ хэрхэн өнгөрүүлж болох талаар бодоорой. “Тэр муухай үнэртэж байна” гэж хэлүүлэх, “татсан тамхи ач зээ нарт муугаар нөлөөлөх вий” гэж санаа зоволгүйгээр ач зээ нараа асардаг болсон.
Хүний нас өндөр болж байгаа амьдралын чухал өөрчлөлт нь стресс, уйтгар гуниг, сэтгэл зовних шалтгаан болох талтай. Жишээ нь: ойр дотны хайртай хүн нас барах, тэтгэвэрт гарах эсвэл хүнд, ноцтой өвчинд нэрвэгдэх гээд үнэхээр хүмүүсийг гунигт автуулж, сэтгэлийг нь түгшээдэг. Заримдаа сэтгэл гутрал, уй гашууг хооронд нь ялган таних хэцүү байдаг. Өндөр настай ихэнх хүмүүсийн сэтгэл хөдлөлийн тэнцвэр эргээд хэвийн болдог. Гэхдээ зарим хүмүүст уйтгар, гуниг үргэлжилсээр байдаг тул тэдэнд тусламж зайлшгүй хэрэгтэй.
Хөгшин настай хүмүүс сэтгэл гутралд орох нь элбэг гэдгийг санах нь чухал. Энэ нь нас ахиж, хөгшрөлтийн нэг хэсэг биш юм. Өндөр настай ихэнх хүмүүс эрүүл мэндийн асуудалтай байсан ч амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж судлагджээ. Өндөр настай хүмүүс сэтгэл гутралаар шаналсан ч мэдэгдэлгүй өнгөрдөг байна. Учир нь өөрийн мэдрэмжийн талаар ярих хүсэлгүй эсвэл шинж тэмдэг нь бүдэг илэрдэг учраас эмч нар сэтгэл гутралыг сэжиглэдэггүй байна
Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН
Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг
#SmokeFreeMongolia #OnomFoundation
Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
2020 | Onom Foundation