ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ХЯНАЛТ,

Нийгэмд учрах хор хөнөөл

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой шууд болон эрт нас баралт, өвчлөлтийн улмаас хөдөлмөрийн бүтээмж алдалттай хамаатай шууд бус эдийн засгийн зардлыг тооцоход ойролцоогоор 435 тэрбум 36 сая төгрөг байна.

Тамхины хэрэглээ нь:

Хөгжиж дэвжихэд хор хөнөөл учруулдаг: Тамхийг өдөр бүр татдаг хүмүүс жилд дундаж орлогынхоо 3,67%-г тамхи худалдаж авахад зарцуулсан байдаг. Тамхи худалдаж авах нь тухайн гэр бүлийн амьдралын эх үүсвэрээс хулгай хийж байгаагаас ялгаагүй юм.

Орчин тойронд хор хөнөөл учруулдаг: Тамхины иш дэлхий дахинд хамгийн түгээмэл хаягддаг хог юм. Монгол улсын хувьд жилд 2000 тонн тамхины иш болон хайрцаг нь хорт хог болдог гэж тооцоологдсон.

Тэнцвэр алдагдана: Олон үйлчлүүлэгчидтэй болохын тулд, тамхины үйлдвэрлэлийн марктинг хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэж байна.

ХБӨ-нд нөлөөлнө: Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс бусадтай харьцуулахад бараг 2 дахин их тамхи татдаг байна.

Тамхины үйлдвэрлэл:

2016 оны байдлаар дэлхийн 6 том тамхины компанийн орлогыг нийлүүлвэл 346 тэрбумаас илүү байсан. Энэ нь Монгол улсын үндэсний нийт орлогоос 3218%-р их байна. Дэлхийн зах зээлийн хүч болон өргөн нөөц бололцоотой тул тамхины үйлдвэрүүд нь улс үндэстний авах арга хэмжээнээс эмээдэггүй хүчирхэг хүчин юм.

Тамхины зар сурталчилгаанд хориг тавих

Шууд болон шууд бус бүх төрлийн зар сурталчилгаанд хориг тавих нь тэргүүний туршлагуудын нэг юм.

Шууд хориг:

  • Үндэсний телевиз,
  • Олон улсын телевиз радио
  • Дотоодын сэтгүүл сонин
  • Самбар болон гадна сурталчилгаа
  • Борлуулалтын цэг дээрх сурталчилгаа
  • Интернетийн сурталчилгаа

 

Шууд бус хориг:

  • Шуудан эсвэл бусад үнэгүй хүргэлтүүд
  • Сурталчилгааны хөнгөлөлт
  • Тамхин бүтээгдэхүүний нэрийг ашигласан тамхины бус бүтээгдэхүүн
  • Бренд нэрийг тамхин бүтээгдэхүүнд ашиглах
  • Телевиз эсвэд кинонд  тамхи, тамхин бүтээгдэхүүн байршуулах
  • Ивээн тэтгэлтийг бүрэн хориглох;  үйл ажиллагаа, хувь хүн, арга хэмжээнд ямар нэг байдлаар оролцох (санхүүгийн эсвэл бусад дэмжлэг үзүүлэх)
  • Ямар нэгэн тамхины үйлдвэрээр үйл ажиллагаа, арга хэмжээг ивээн тэтгэх, санхүүжүүлж олон нийтэд сурталчилах

Тамхины татварыг нэмэгдүүлэх

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын босго : жижиглэнгийн үнийн багадаа 70%-ийг онцгой албан татвар

Монгол улс: жижиглэнгийн үнийн 38,3% нь онцгой албан татвар