ТАМХИНЫ ХОР НӨЛӨӨГ

Эрүүл мэндийн нөлөөлөл

Тамхи татах нь бүх эрхтэнд хортой. Зарим сөрөг нөлөө нь шууд илэрдэг. Тамхины эрүүл мэндэд учруулах хор хөнөөллийн талаар эндээс уншаарай. 

Тархи

Тамхинд агуулагдах никотин нь геройн гэдэг бодис шиг донтуулдаг. Никотин нь тархины үйл ажиллагааг өөрчилдөг учир никотины донтолтоос ангижрахад амаргүй байдаг. Тархинд никотиныг хүлээн авдаг рецепторууд (мэдрэгч) байдаг ба тамхины никотины тун өндөр байх тусам түүний тоо нь олширж, хүний бие махбодь никотоинд дасал болдог. Биед никотин орохгүй бол никотиныг үгүйлэх хам шинж үүсдэг. Энэ үед сэтгэл түгших, уур уцаартай болох зэрэг шинж тэмдэг илрэнэ.

Чих

Тамхи  нь сонсголын эрхтэний цусан хангамжийг бууруулж, үйл ажиллагааг алдагдуулсанаар сонсох чадвар муудахад нөлөөлнө. 

Нүд

Тамхи татах нь таны нүдний хараанд нөлөөлөх эрсдэлтэй. Тамхинд агуулагдах никотины нөлөөгөөр шөнийн харааны чадварыг бий болгодог бодисын нийлэгжилт саатдаг тул шөний хараа муудна. Мөн тамхи нь нүдний болор цайх, бидний эргэн тойрноо тодоор өнгөтэй харах боломжийг бүрдүүлэгч эсүүдийг гэмтээж, сохроход хүргэж болно.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Амны хөндий

Тамхичид тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад  амны хөндийн шарх, шархлаа, бүйлний эмэгтэй байх нь илүү. Таны шүд хорхойтох ба харьцангүй залуу насандаа шүднүүд суларч унах явдал элбэг. Цаашилбал амны хөндийн, хоолойны хорт хавдараар өвдөх эрсдэл өндөрсөнө.

Зүс царай

Тамхи татах нь арьсыг хуурайшуулж, уян хатан чанарыг алдагдуулдаг тул арьсны үрчлээ, язралтыг бий болгоно. Ингэснээр таны арьсны өнгө алдагдаж, саарал болдог. 30-аад насны эхэнд гэхэд л таны амны, нүдний эргэн тойронд үрчлээ үүсч эхэлдэг бөгөөд таныг наснаасаа илүү овортой харагдуулна. 

Зүрхний ачаалал нэмэгдэнэ

Тамхи татах нь таны цусны даралтыг ихэсгэж, зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг. Улмаар зүрхний булчингийн үйл ажиллагаа алдагдаж, цусыг биеийн бүх хэсэгт шахаж, хүчилтөрөгчөөр хангах гол үүрэг нь суларч эхэлдэг. Мөн тамхи татах үед  тамхины утаанд агуулагдах нүүрсхүчлийн исэл нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, зүрхний үйл ажиллагааг улам хүндрүүлдэг тул зүрхний шигдээс зэрэг зүрхний өвчлөлийн эрсдэл улам нэмэгдэнэ. 

Цус өтгөрнө

Тамхи нь цусыг өтгөн зуурамтгай болгодог. Цус өтгөн болох нь зүрхний ачааллыг  нэмэгдүүдэг. Түүнчлэн өтгөтсөн цус бөөгнөрч бүлэн үүсгэх ба энэ нь зүрх, тархи, хөлний судсыг бөглөж, цусны урсгалыг саатуулдаг. Цус өтгөн байх нь мөн судасны дотор талын ханыг аажимаар гэмтээж, зүрхний шигдээс, тархинд цус харвах зэрэг амь насанд аюултай байдалд хүргэх эрсдэлтэй.   

Өөх тосны солилцоо алдагдана

Тамхи нь цусны өөх тосны солилцоог алдагдуулж, холестерин зэрэг эрүүл мэндэд муу өөх тосыг нэмэгдүүдэг. Муу өөх тос цусны ханан дээр тогтож, хуримтлагдан бөөгнөрч товруу үүсгэж, яваандаа судасны хөндийг нарийсгана. Энэ нь зүрх, тархи, хөлөнд очих цусны урсгалыг саатулна гэсэн үг. Энэ нь улмаар зүрхний шигдээс, тархинд цус харвах гол шалтгаан юм.  Хөлний судас нарийссанаар хөлний цусан хангамж муудаж, хөлөө тайруулахад хүргэж болно.  

Уушиг сорвижиж, хатуурна

Тамхичдын уушигт ялангуяа доод хэсэгт  үрэвсэл явагддаг нь цээж бачиурах, амьсгалахад хүндрэлтэй байх, амьсгаадахад хүргэдэг. Үрэвсэл даамжирч улмаар уушиганд сорвижилт үүсэх ба энэ нь уушигны эдийн бүтцэд эргэшгүй өөрчлөлтийг үүсгэх ба амьсгалахад бэрхшээлтэй болгодог. Олон жилийн турш уушигийг цочроож гэмтээх нь архаг цэртэй ханиалгах шалтгаан болдог. 

 

Уушиг агаараар тэлэгдэх өвчин (эмфизем)

Тамхи нь уушгин дахь хүчилтөрөгчийн солилцоо явагддаг хэсгүүдийг (уушигны цулцангууд гэнэ) гэмтээдэг.  Уушигны цулцан буцаж сэргэдэггүй бөгөөд нэгэнт гэмтсэн тохиолдолд таны  уушигны эдийн тэр хэсгүүд ажиллагаагүй болж байна гэсэн үг.  Уушиг ны цулцангууд ихээр алдагдах нь тэр хэсэгт хүчилтөрөгёийн солилцоо явагдаж чадахгүй тул агаар хуримтлагдаж, уушиг агаараар тэлэгдэж эхэлдэг. Үүнийг эмфезем гэж нэрлэнэ. Энфиземын үед амьсгалын хүнд хэлбэрийн дутагдалд орж, үхэлд хүргэх аюултай.

Уушигны намираа эсүүд болон амьсгалын замын халдварууд

Таны амьсгалын замын салт давхаргад намирсан хөдөлгөөн бүхий хучуур эсүүд байрладаг. Эдгээр нь намирах хөдөлгөөнөөрөө аливаа бохирдол, салсыг гадагшлуулж, уушигийг байнга цэвэрлэх үүрэгтэй. Тамхи нь эсүүдийн хөдөлгөөнийг удаашруулж, тэр ч байтугай үгүй хийдэг. Энэ нь таныг халдварт өртөх эрсдлийг улам нэмэгдүүлдэг. Тамхичид нь тамхи татдаггүй хүмүүсээс илүүтэйгээр ханиад хүрэх, амьсгалын замын халдвар авах нь элбэг тохиолддог.  

ДНХ (Удамшлын мэдээлэл агуулагч) Хорт хавдар

Тамхи нь уушгин дахь хүчилтөрөгчийн солилцоо явагддаг хэсгүүдийг (уушигны цулцангууд гэнэ) гэмтээдэг.  Уушигны цулцан буцаж сэргэдэггүй бөгөөд нэгэнт гэмтсэн тохиолдолд таны  уушигны эдийн тэр хэсгүүд ажиллагаагүй болж байна гэсэн үг.  Уушигны цулцангууд ихээр алдагдах нь тэр хэсэгт хүчилтөрөгёийн солилцоо явагдаж чадахгүй тул агаар хуримтлагдаж, уушиг агаараар тэлэгдэж эхэлдэг. Үүнийг эмфезем гэж нэрлэнэ. Энфиземын үед амьсгалын хүнд хэлбэрийн дутагдалд орж, үхэлд хүргэх аюултай.

Хэвлий

Тамхичид тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад хэвлийн булчин багатай, тарган байдаг. Тэд өдөр бүр тамхи татдаггүй байсан ч чихрийн шижин хэвш шинж-2-оор өвдөх нь элбэг тохиолдоно. Чихрийн шижинтэй хүмүүс тамхи татдаг бол цусны сахарыг хэвийн түвшинд  хянахад илүү хүндрэлтэй болдог. Чихрийн шижин нь сохрох, зүрхний өвчлөл, бөөрний дутагдал болон хөл тайрах зэрэгт хүргэдэг ноцтой өвчин. 

Эстрогены түвшин багасах

Тамхи нь эмэгтэйчүүдийн өндөгвнөсс ялгарах эстроген даавар буурахад нөлөөлнө. Эстрогений түвшин бага байхад арьс хуурайших, үс шингэрэх, ой санамж муудахын зэрэгцээ тамхи татдаг эмэгтэй жирэмслэх болон эрүүл хүүхэд төрүүлэх чадвар буурдаг. Тамхи татах нь мөн эрт цэвэршихэд хүргэдэг тул тодорхой өвчлөл (тухайлбал зүрхний өвчлөлүүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. 

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх