ТАМХИГҮЙ

Дам тамхидалт

Тамхи татах нь танд болон таны эргэн тойрны хүмүүсд тань аль алинд нь хор  хөнөөлтэй. Тамхинаас гарснаар та хайртай хүүмүүсээ санаа зоволгүйгээр анхаарч халамжлах болно. Энэ нь магадгүй таны тамхинаас гарах нэг шалтгаан ч байж болох юм.

Дам тамхидалтын хор хөнөөл: Тамхи татдаггүй хүмүүс голдуу дам тамхидалтаас  хорддог. Дам тамхидалт гэдэгт  тамхинаас болон тамхи татсан хүний амьсгалаар гарч буй утааг хамтад нь ойлгож болно.  Өөрөөр хэлбэл, тамхи татаж буй нэгний ойролцоох хүний амьсгалын замд тамхины утаа дамжин орсноор тухайн хүн дам тамхидалтанд өртдөг. Тамхи татсаны дараа хэдэн цагийн турш тамхины утаа агаарт агуулагддаг тул тухайн орчинд богино хугацаанд байсан ч дам тамхидалтанд өртөнө.  

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Дам тамхидалтын эрүүл мэндэд нөлөөлөх нь

Дам тамхидалтанд өртдөг тамхи татдаггүй хүмүүсд тодорхой эрүүл мэндийн  ноцтой асуудлууд үүсдэг.  Үүнд:
 
  • Уушигны хорт хавдар .
  • Зүрхний өвчлөл, зүрхний шигдээсээр өвдөж, эрт нас барах эрсдэл   .
  • Ханилгах, их хэмжээний цэртэй ханиалгах, цээж хэржигнэх, амьсгал давхцах зэрэг амьсгалын замын асуудлууд .

Дам тамхидалт ялангуяа нярай, хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хор хөнөөл учруулдаг.  

  • Жирэмсэн үедээ дам тамхидалтанд өртдөг байсан эхээс жин багатай хүүхэд төрөх магадлал илүү.
  • Дам тамхидалтанд өртдөг хүүхэд бусад хүүхдээс уушигны халдварт өвчнөөр өвдах нь элбэг .
  • Уушигны багтраатай хүүхэд дам тамхидалтаас шалтгаалж багтраа хурцдах, олон дахих  .
  • Дам тамхидалтанд өртдөг хүүхэд бронхит, хатгаагаар өвдөх нь ихсэх бөгөөд чихний халдвар, нярайн  гэнэтийн үхлийн хам шинжийн эрсдэл нэмэгдэнэ .

Дам тамхидалтын хор хөнөөлөөс тамхи татдаггүй нэгнээ бүрэн хамгаалах арга бол  тамхигүй орчин бүрдүүлэх явдал юм. Үүнд тамхи татдаггүй хүнийг тамхичдаас тусгаарлах (хоолны газарт “тамхигүй” хэсэг шиг), өрөө тасалгааны агаарыг цэвэршүүлэх, агааржуулах зэрэг арга хэмжээ орно.   

Дам тамхидалтын бусад нөлөө

Тамхи татах нь таны ойр дотны хүмүүсд эрүүл мэндийн бус нөлөөллийг ч үзүүлдэг. Тамхи татаснаар та магадгүй дараах зүйлсийг алдах болно:  

  • Гэр бүл болон найзуудтайгаа өнгөрөөх цагийг 
  • Хайртай хүмүүсдээ зарцуулах мөнгийг 
  • Хүүхдүүддээ зөв үлгэр дууриалал үзүүлэх боломжийг.

Дашрамд, тамхи татдаг хүний дэргэд өссөн хүүхэд тамхичин болох магадлал илүү байдаг. 

Хайртай хүмүүсээ тамхинаас хамгаалах аргууд

Өөрийн гэр бүлээ дам тамхидалтаас хамгаалахад таны хийж чадах шилдэг арга  бол тамхинаас гарах явдал юм. Та одооноос эхлээд тэднийгээ гэртээ, машиндаа дам тамхидалтанд өртүүлэхээс зайлсхийгээрэй. Хүүхдүүд гэртээ дам тамхидалтанд өртөх нь хамгийн элбэг байдаг. Ихэнхи насанд хүрэгчид ч мөн адил. Таны гэр, машинд тамхи татахыг хэнд ч бүү зөвшөөр. Эдгээр зарчмыг баримтласнаар та: 

  • Гэр бүлийнхээ орчинд дам тамхидалтыг бууруулах 
  • Өөрөө тамхинаас гарах, тамхигүйгээр тууштай байх   
  • Үр хүүхдээ тамхичин болгохгүй, уруу татахгүй байх зэрэг боломжтой болно.   

Та гэртээ байхгүй байсан ч гэр бүлээ дам тамхидалтаас хамгаалж чадна: 

  • Хүүхэд асрагч, өдөр өнжүүлэхийн ажилтнууд тамхи татдаггүйг нягтлах  
  • Тамхигүй зоогийн газарт хооллох 
  • Оршин сууга байр, орцонд тамхи татахгүй байх шаардлагыг тавих  
  • Хүүхдүүддээ дам тамхидалтаас хол байхыг заах, сургах  
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх