ЗӨРЧЛИЙН ТУХАЙ

6.3 дугаар зүйл

Тамхины хяналтын тухай хууль зөрчих

1.Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Монгол Улсын нутаг дэвсгэрт утаат тамхи:

2.1. импортлох;

2.2. экспортлох;

2.3. үйлдвэрлэх;

2.4. худалдах;

2.5. хэрэглэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3. Хуулиар хориглосон хэлбэрээр утаат тамхийг сурталчилсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4. Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн доор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад:

4.1. санхүүгийн, эсхүл эд материалын хандив, тусламж үзүүлсэн;

4.2. бусдад дэмжлэг үзүүлсэн;

4.3. ивээн тэтгэх үйл ажиллагаа явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation