ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ

3 дугаар зүйл

Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.тамхин бүтээгдэхүүн” гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг;

3.1.2.утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг;

3.1.3.дам тамхидалт” гэж өөрийн хүсэл зоригоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг;

3.1.5.тамхины зар сурталчилгаа” гэж тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг дэмжихэд чиглэсэн аливаа хэлбэрийн мэдээлэл түгээх үйл ажиллагааг;

3.1.7.тамхигүй орчин“ гэж тамхи татах, тамхины утааг харах, үнэрлэх, мэдрэх, хэмжих боломжгүй орчныг;

3.1.8.дотоод орчин” гэж дээвэр, хана, талуудаар хүрээлэгдсэн орон зай (хийсэн материал, тухайн орон зайг түр хугацаанд буюу байнга ашиглахаас хамаарахгүй)-г;

3.1.11.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгааг.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

5.2. Тамхины хяналтын талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

5.2.1. Тамхины хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэнийг тамхинаас гарахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дам тамхидалтаас сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

5.2.2. Тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл, хор нөлөөний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдийг хангах;

5.2.4. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;

5.2.5. Энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах.

5.3. Тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

5.3.1. Тамхи үйлдвэрлэгч болон түүний 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах;

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
5 дугаар зүйл

Тамхины хяналтын талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэг

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ТАМХИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ХЭРЭГЛЭЭ, СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ

6 дугаар зүйл

Тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд тавих шаардлага

6.4. Тамхи нь эрүүл мэндийн хор нөлөөний тухай анхааруулгатай байх бөгөөд анхааруулга нь дараахь шаардлагыг хангасан байна:

6.4.1. Зурагт анхааруулга нь янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн 50-аас багагүй хувийг эзэлсэн байх;

6.4.2. Тамхин бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд учруулах хор нөлөөний талаар том хэмжээтэй, тод харагдахуйц, гаргацтай бичих, зураг буюу дүрсээр харуулах.

6.5. Анхааруулгын болон анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Нэг удаад зургаан төрлийн анхааруулгын загвар гаргах бөгөөд анхааруулгын загварыг гурван жилд нэг удаа солино.

6.6. Анхааруулга болон бусад шаардлагатай тэмдэглэл нь монгол хэл дээр бичигдсэн байна.

6.7. Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно:

6.7.1. Тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон дуусгавар болох хугацааг заагаагүй;

6.7.6. Тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндын дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх;;

6.7.10. Тамхины борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа зохион байгуулах, сугалаа гаргах;

6.7.11. Хайрцаг, сав, баглаа боодол дээр онцгой албан татварын тэмдэг, үйлдвэрлэсэн улс, он, сар, үйлдвэр, импортлогчийн нэр, Монгол Улсад худалдахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэлгүй;

6.7.13. Интернэтээр тамхи худалдах;

6.8. Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

6.8.1. Худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах;

6.8.2. Энэ хуулийн 6.8.1-д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

7.1. Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнс, хөдөө аж ахуйн, тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Засгийн газар олгоно. Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.

7.2. Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгана

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
7 дугаар зүйл

Тусгай зөвшөөрөл

8 дугаар зүйл

Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох

8.1. Дараахь хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно:

8.1.1. Тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соёлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан, тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах;

8.1.2. Хүүхдэд тамхи татахыг зааж сургах, өөгшүүлэх;

8.1.3. Хуулийн этгээдийг тамхи болон тамхины үйлдвэрийн нэрээр нэрлэх;

8.1.4. Тамхи үйлдвэрлэгчээс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;

8.1.5. Эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд тамхи болон тамхины үйлдвэрийн зураг, нэр, тэмдэг хэрэглэх;

8.1.6. Гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах;

8.1.7. Тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх;

8.1.8. Тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчийн анхаарал татах аливаа нэмэлт дүрс, үг хэллэг зэрэг мэдээллийг агуулсан байх;

8.1.10. Тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бус хэлбэрээр сурталчлах; 

8.1.11. Тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах;

8.1.12. Тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн, эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа.

8.2. Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

8.3. Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно.

8.4. Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэхийг хориглоно.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

9.1. Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.1. Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;

9.1.2. Олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;

9.1.3. Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;

9.1.4. Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

9.1.5. Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин;

9.1.6. Аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин;

9.1.7. Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;

9.1.8. Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

9.3. Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
9 дугаар зүйл

Утаат тамхи татахыг хориглох

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation